СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-04-10

Уртын тээврийн ханш 55 юань болж, тээвэрчид тэг зогсолт хийлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

"Гашуун сухайт"-ын боомтод хилээр нүүрс тээвэрлэдэг уртын тээвэрчид тэг зогсолт хийхээ албан ёсоор мэдэгджээ. Учир нь 2023 оны 04 дүгээр сарын 09-ний 22:00 цагаас уртын тээврийн ханш 60 юань болон унажээ. Тээврийн компани 60 юаниас 5 юаниа суутган тээвэрчдийн гар дээр 55 юань болж очиж байгаа юм.

2020 оны наймдугаар сард тухайн үеийн УУХҮ-ийн болон ЗТХ-ийн сайд нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу уртын тээвэрт ачаа тээврийн хөлсийг нэг тонн тутамд +80 юан болгон нэмэгдүүлэхийг чиглэл болгосон юм.

Тээвэрчдийн зүгээс “2019 онд нэг литр шатахуун 1750 төгрөг байхад 55 юаниар тээвэрлэлт хийгээд ядуусын эгнээнд шилжиж байсан. Одоо 2023 онд шатахуун 3600 төгрөг болсон байхад бид 55 юаниар юуны төлөө ажиллах вэ. ЭТТ удирдлагууд ЗТХЯ-наас үүрэгдсэн жишиг үнийн тарифыг барьж ажилласангүй” гэлээ.

ЗТХ-ийн болон УУХҮ-ийн сайдын жишиг үнэ тарифыг мөрдөж ажиллах 72 цагийн хугацааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ын удирдлагуудад өгчээ. 72 цагийн дараа тавьсан шаардлагуудыг биелүүлэхгүй бол тэг зогсолтоо үргэлжлүүлэн хэмээн тээвэрчдийн зөвлөлөөс мэдэгджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
192.82.90.189

Энэ хэд ингэлээ гээд хэнд ч хамаагүй, нэмэргүй. Угаасаа Хятадын тал Монголоос авах нүүрсээ огцом тасалсан. Орос маш хямдхан нүүрс асар их хэмжээгээр нийлүүлээд эхэллээ, Путинд дайнаа хийх мөнгө асар ихээр шаардлагтай болсон, Орос цалингаа тавихгүй бол бослого үймээн болно. Хятад аврахаас өөр аргагүй. Монгол хамаагүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.