СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-24

🔴LIVE: Б.Баярсайхан: БЗД-ийн ГБХЗХГ-аас санаачилсан “Шүгэл” төслийг эмэгтэй гишүүд дэмжиж л мэдээлэл түгээсэн

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нар хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачилга эхлүүлж байгаа талаар өчигдөр мэдээлэл хийсэн нь цахим орчинд талцал үүсгээд байна. Шүгэл үлээх ажиллагааг шууд утгаар нь ойлгосон байна гэж шүүмжлэх хүмүүс байгаа бол, Япон зэрэг оронд хүүхдэд үр дүнгээ өгсөн арга хэмжээ гэж сайшаах хүн байна.

Боомтын асуудал хариуцсан сайд Х.Булгантуяа өнөөдөр орон нутагт ажиллаж байгаа учир УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас энэ талаар дахин тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

-Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас санаачилсан "Шүгэл" төслийг бид дэмжиж хэвлэлийн бага хурал хийсэн.  Тус газрын ажилтнууд өнгөрсөн жил төсөл бичээд, НҮБ-аас тодорхой хэмжээний төсөв аваад байгаа юм билээ. Орон даяар хэрэгжүүлэхэд төсөв мөнгө нь хүрэлцэхгүй учир бид хоёр оролцсон. Х.Булгантуяа гишүүний хувьд Баянзүрх дүүргээс сонгогдсон учир оролцсон, миний хувьд УИХ дахь "Хүчирхийллийн эсрэг лобби бүлэг"-ийн тэргүүн учир дэмжиж оролцсон. 

Бид өөрсдийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй байгаа. Япон зэрэг оронд энэ нь үр дүнгээ өгсөн. Цүнхнийхээ оосроос татаж үлээхэд ямар ч том хүн "Хүүхэд аюулд өртөж" гэж ойлгодог. Гэтэл манайхан шүгэл нь ажиллахгүй байснаар нь буруутгах хандлагатай байна. 

Бид үр хүүхдийнхээ ирээдүйг бодохын тулд холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Хүүхдийн эрхийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар ялыг хүндрүүлж, чангатгах бодлого баримталж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.