УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярсайхан нарын гишүүд хүүхдийн хүчирхийллийн эсрэг шүгэл үлээх санаачилга эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийв. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалж чадахгүй нөхцөлд шүгэл үлээж, чанга дуу авиа гаргах, халдагчийг цочроох, айлгах анхаарал татах зэргээр тусламж дуудах юм.
УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяа:
-НҮБ-ын Хүүхдийн сан Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн агентлаг хамтран Шүгэл төслийг хэрэгжүүлж байна. Баянзүрх дүүргээс эхлүүлж байгаа уг төсөлд ТББ-ууд хамтран ажиллаж байна. Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөв санхүүжилт гаргасан ч хүчирхийлэлийн тоо буурахгүй байна. Хүүхдийн осол гэмтэл, байгалийн гамшигт өртөх байдал, үеийнхний дээрэлхэлтэд өртөх байдал буурахгүй байна.
Хүүхдийг хамгаалах байгууллагууд хүүхдийг хүчирхийлэлд өртсөн болон осолд орсон хойно нь мэддэг биш гарахаас нь өмнө мэддэг баймаар байна гэсэн санал илэрхийлсэн. Хүүхэд 108 утас руу залгаж хамгаалуулах боломжгүй үе ч байдаг. Тиймээс энгийн болон бусад төрлийн шүгэл биедээ авч явдаг байхаар санаачилж байгаа юм. Шүгэлийг дэлхий нийтэд ашигладаг олон жишээ байдаг. Эмэгтэйчүүд гоёл чимэглэл болгон шүгэл зүүдэг. Хүүхдүүд айсан үедээ тусламж дуудах нь битгий хэл хөдөлж чаддаггүй тохиолдол байдаг. Үнэ өртгийн хувьд хямд төсөр байдгаас гадна хамгийн амархнаар тусламж дуудах хэрэгсэл нь шүгэл юм. Бид хүүхэд хөгжлийн талаар ярьдаг болохоос хүүхэд хамгааллын асуудлыг орхигдуулсан байна. Хүчирхийллийн эсрэг лобби бүлгээс санаачилсан энэ төслийг улс орон даяар хэрэгжүүлэх шаардлагатай гэж бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
юун ч олон юманд оролцдын хүний эрхийн комисс хүүхдийн байгууллагууд мянган юм бйгаашд юу хийцгээдийн
одоо тэгээд бас л баахан шүгэл эрээнээс авах ажил гарч
хүчирхийлэл бүүр нэг тартагтаа тулсан үймээн самуун газар сайгүй болчоогүй байгаа хаая тийм юм байгаа л байх. Одоо тэгээд хүүхдүүд сахилагүйтээд гудмаар нэг шүглийн дуу болох вий
Яасан ч мундаг юм бодож олсон байнаа.Эд нарын тархины хэмжээ ямар байнаа.Хоосон толгойтой цүнх баригчид үүнээс илүү юм сэтгэхгүй .Бас энэ шүглийг нь ХарЗах дээрээс худалдаж авах уу.Аягүй бол өөрсдиихөө дэлгүүрээс аваарай гэх байхдха.Өөр газраас авсан үүгэл ажиллахгүй.үлээсэнд тооцохгүй гэх юм байнааа
Японы их чанга дуутай зүүдэг шүгэл байдгийн байна лэ