УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хурлаараа хоёр асуудал хэлэлцсэн билээ. Хурлын дараа сэтгүүлчийн асуултад ийн хариуллаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн /2023.03.21/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуудлыг хэлэлцэнэ. Ж.Мөнхбат гишүүн өөрөө ирж амжихгүй. Ээжийгээ эмчлүүлж байгаа учир хуралдаанд оролцох боломжгүй хэмээв.
Ташрамд дурадахад, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сарын өмнө УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан хүсэлт гаргаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөн, жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгагдъя хэмээсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
нөгөө л мөнгө тарааж санал авилагаддаг нөхөр сууж байна хуцаогүй тонил