СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-02-01

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ татгалзах өргөдлөө өргөн барьжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нүүрсний хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат уржигдар УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан хүсэлт гаргажээ. Хүсэлтэд тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, бүрмөсөн чөлөөлөгдөн, жирийн иргэний хувиар хууль хяналтын байгууллагад шалгагдъя гэжээ. 

Өргөдөлд, "настай ээжийгээ асрах шалтгаан гараад байгаа болон сүүлийн үед нүүрсний гэх мэт хэрэгт холбогдуулан олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр зохион байгуулалттай гүтгэж байгаа тул УИХ-ын гишүүний дархан эрхийн ард нуугдалгүй, жирийн иргэний адилаар шалгуулахад бэлэн. Өргөдлийг холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү" гэжээ. 

УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байсан тохиолдол цөөнгүй. Саяхны жишээ гэхэд У.Хүрэлсүх, Н.Номтойбаяр нар өөрсдийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт өргөн барьж байв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай хэлэлцэж, нууц санал хураалтаар гишүүдийн олонхи нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.