УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хоёр асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын дараалал, хоёрдугаарт, намрын чуулганы завсарлагаанаар УИХ-ын гишүүд тойрогтоо ажилласан талаар ярилцлаа.
Авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч хэд хэдэн хуулийг ээлжит чуулганы эхэнд батлах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Энэ хүрээнд Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдал зэрэг хуулийг УИХ ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх, Үндэсний баялгийн сан, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын зэрэг хуулийг батлах хэрэгтэй байгаа. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төсөл бий. Эхний ээлжид эдгээр 50 гаруй хуулийг хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Мөн гишүүд тойрогтоо ажиллах үеэр дараах арван асуудлыг иргэдийн зүгээс хэлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэтгэвэр хүрэлцэхгүй Эмийн үнэ нэмэгдсэн бараа таваар хүнсний бүтээгдэүүн мах зэрэг нэмэгдсэн Нас аа бодсон талбай дээр очиж орлилдож жагсаагүй шүү??