СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2023-03-12

Оюутолгойн далд уурхайн нээлт маргааш болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын нээлт маргааш болно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлэлцээрийн үр дүнд хөрөнгө оруулагч тал 2.3 тэрбум ам.долларыг тэглэснээр энэхүү ажил хурдацтай урагшилсан юм. 

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа "Оюутолгойн гүний уурхайн олборлолт ирэх сарын 13-нд бүтэн эхэлж, үйлдвэрлэлд шилжинэ. Ингэснээр 2027 оноос ДНБ-ийг хоёр дахин тэлнэ. Мөн Рио Тинто, Засгийн газрын хоорондын хоёр дахь шатны хэлцэл үргэлжилнэ" хэмээн мэдээлж байсан билээ. 

Оюутолгойн гүний уурхай ийнхүү ашиглалтад орсноор экспорт тэлж, нэг хүнд ногдох ДНБ хоёр дахин нэмэгдэх юм. Ерөнхий сайдын барьж байгаа бодлогоор экспортыг тэлэхийн хамтаар замаас нь хулгайлдаг нүүрсний хулгайг цэгцэлбэл эдийн засгийг огцом тэлэх боломж байгаа талаар ярьсан. Дэлгэрүүлж хэлбэл, "Хэрэв бид жилд 40-50 сая тонн нүүрсийг хилийн үнээр зарж, далд эдийн засаг, авлигаа хумиж, эдийн засгаа солонгоруулж чадвал нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.доллар болж чадна" гэсэн билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.