СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-03-01

🔴 Ж.Ганбаатар: Хоёр компанийн дотоод асуудлаас болж АИ-92 бензин тасалдаад байгаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол улсын Засгийн газрын ээлжит хуралдаан /2023.03.01/ болж, 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт нар танилцууллаа.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар:

-Манай яамнаас өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд гурван асуудал хэлэлцүүлж шийдвэрлүүллээ. Нэгдүгээрт, Засгийн газрын 193 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан. Гол шалтгаан нь нүүрсийг гурван стандартаар гаргаж, өндөр үнээр АМНАТ тооцож авдаг байсан бол нүүрсний стандартыг 30 болгож нэмэгдүүллээ. Ингэснээр эрчим хүчний нүүрсийг боловсруулах, угаах нөхцлийг сайжруулж өглөө. Эрчим хүчний нүүрсийг 30-40 доллараар экспортолсон тохиолдолд АМНАТ авахаар боллоо. 

Хоёрдугаарт, Газрын тос боловсруулах үйлдвэр манай яаманд харьяалалтай байсныг "Эрдэнэс Монгол" компанийн мэдэлд шилжүүллээ. Гол ажлууд хийгдсэн. Одоо аж ахуйн ажлууд үлдсэн тул тус компанид шилжүүлж байна.

Гуравдугаарт, "Аж үйлдвэржилтийн үндэсний хороо" байгуулах асуудлыг ярилаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд Засгийн газрын түвшинд үндэсний хороо байгуулж зохицуулж байхаар болсон гэсэн үг. Уг хороог манай яам хариуцна.

-Шатахууний нөөц хэр байна вэ?

-Шатахууны нөөцийн сав улсын мэдэлд байдаггүй. Аж ахуйн нэгжид л бий. Томхон баяр ёслолоос гадна гэнэтийн асуудал үүсэх үеэр хойноос орж ирж буй шатахуун гурван өдөр саатахад л манай улсын нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлдөг болсон байна. 1992 оноос хойш нөөцийн саванд анхаарал тавиагүй. Түүнээс хойш хэрэглээ эрс нэмэгдсэн. Иймд Засгийн газраас 100 мянган тонн түлш хадгалах сав авах тендер зарлагдсан. Аж ахуйн нэгж нь ялсан.

АИ-92 бензин тасалдаж байгаа асуудал хоёр компани дээр үүссэн. Нэг нь ОХУ-ын талтай мөнгө санхүүгийн асуудалтай гэсэн. Нөгөөх нь арай хямд бензин авахаар өөр компанитай ярьсан боловч арай орж ирээгүй гэх шалтгаанаар доголдол үүссэн. Энэ бол тухайн хоёр компанийн дотоод асуудал. Түүнээс биш Роснефьттэй хийсэн гэрээ хэвийн байна. 2-3 хоногоос асуудал шийдэгдэнэ гэж ойлгож байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.