СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Манай улс Турк руу тусламжийн багаа илгээхээр ярилцаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

БНТУ-д болсон газар хөдлөлттэй холбогдуулан өнөөдөр ГХЯ-ны удирдлагууд шуурхай хурал зохион байгуулжээ. Тус хурлаар шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх асуудлаар санал боловсруулж, УОК болон Шадар сайдад танилцуулсан байна.

Газар хөдлөлт болсон бүс нутагт манай улсын хоёр иргэн байгаа бөгөөд Анкара дахь ЭСЯ-наас иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байгаа. Газар хөдлөлтийн улмаас дээрх иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учраагүй гэж ГХЯ-наас мэдээлж байна.

БНТУ-д нийт 6000 орчим монгол иргэн оршин сууж байгаагаас оюутан 290, 0-16 насны хүүхэд 150, бусад нь ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд байна.

Турк, Сирийн нутаг дэвсгэрт 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт өчигдөр болсон. Уг газар хөдлөлтийн гамшгийн улмаас 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар нийт 2500 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм.

Одоогоор АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, БНЭУ, Испани, Румын, Малайз, ОХУ, Франц, Алжир, Гүрж гэх мэт 10 гаруй орон яаралтай зохион байгуулалтад орж, аврагчдаа илгээжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.