СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Баттулгын хүүхдүүд Хөгжлийн банкны зээлтэй холбоогүй гэж мэдэгдэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 06-10-ны өдрүүдэд болох талаар өнөөдөр УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр мэдэгдэх үедээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон үр хүүхдийг нь дуудсан гэдгээ мэдэгдсэн билээ.

Дэлгэрэнгүй мэдээлбэл, 

-Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүнг сонсоно. 350 орчим төсөл хөтөлбөр байгаа. Гэрчээр нийт 43 хүнийг дуудна. Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга, Монголын төмөр замын дарга байсан Б.Батзаяа, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, "Түмэн хишигтэн" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Хүлэгт, Б.Намуун, Б.Номин гэх хүмүүсийг гэрчээр дуудна гэж төлөвлөсөн гэж өгүүлсэн. 

Харин өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын охин Б.Намуун бусдыгаа төлөөлөн мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд, 

-Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн, Улсын төсөвт суусан Засгийн газрын төсөл хөтөлбөр багцын тухай семинарт УИХ-ын гишүүн Б.Энхбаярын мэдээллийг сонслоо. Дээрх мэдээллийг сонссон Х. Баттулгын гэр бүл үр хүүхэд бидний зүгээс дараах мэдэгдлийг гаргах нь зүйтэй гэж үзлээ.

Бидний гэр бүл, үр хүүхэд болон хамаарал бүхий компани Хөгжлийн банкны санхүүжилт бүхий Засгийн газрын төсөл хөтөлбөртэй ямар ч холбоогүй бөгөөд төслийн зээл аваагүй болохыг дахин мэдэгдэж байна. 

Олон нийтэд худал мэдээлэл тарааж, бидний нэр хүндэд халдсан тохиолдолд Монгол улсын шүүхэд хандаж, нэр хүндээ сэргээлгэх болно гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.42

ЁСТОЙ ЁСТОЙ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.243

hereg hiigeegui bol tged shalguulaach

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.89

Шүүхэд өгөх хэрэгтэй шүү

Зочин
1 жилийн өмнө
103.229.122.53

Баттулга хулгай хийхгүй байж чадөх уу

Зочин
1 жилийн өмнө
122.201.21.207

Аавын чинь хулгайлсан мөнгөнөөс хэн нь хэдийг идсэн хаана юу хийсэн гэдгийг л тодруулж гэрчээр асууна гэж бна . Та нар хйгээгүй ч хулгайлсан мөнгөөр тансаглаж болохгүй , тэр чинь улсын хөрөнгө гэдгийг сануулж бгаа хэрэг . Сингад юугаа нуусан гэдгээ тайлбарла.! За!!!

Зочин
1 жилийн өмнө
202.21.121.252

Цэвэрхэн юм бол шууд л шүүхэд хандаач. Танай аавын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд бүгд хулгайч нар, Ийм байхад та нарт хэн итгэхэвдээ.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.189.245

Дуудсан цагт нь очоод тайлбараа хэлчих. ТВ-ээр дамжуулаад бна лэ ш лэ. Түмэн ч үнэн мөнийг нүдээр үзэж, чихээрээ сонсож мэдэж аваг.

иргэн
1 жилийн өмнө
59.153.113.52

За Баттулгын ойр ажиллаж байсан сайхан залуучууд бүгд л нэг бол шоронд нөгөө бол гадаадруу зугтаад. үгүй бол өөрийн ойр дотны хулгайч нартаа Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавъяат цол өгч төрийн шагнал хүндэтгэлийн нэр хүндийг унагаад нэг л биш дээ. Ийм нүдэнд илт, чихэнд тод сонсогдож байхад иргэд Баттулгад итгэхэд бэрх болов. Дуудсан цагт нь очиж мэдүүлгээ өгөх л хэрэгтэй.

иргэн
1 жилийн өмнө
202.126.92.226

Арай ч хүүхдүүдийнхээ нэрээр зээл авч шоронд хийлгэхгүйгээ мэднэ шүү дээ. Туслах, дагуул, зөвлөх, бие хамгаалагч нар нь л байдагшд

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.149

Namuun ali hediin zavaarsan, hezee neg tsagt etsgiinhee araas shorond oroh n todorhoi

иргэн
1 жилийн өмнө
59.153.114.104

Урвагч хулгайчийн удам бузрууд Та нар сайхан амьдарч байгаа Эцэг чинь бузар гараараа улсаа худалдаж иргэдээ тоносон учир та нар сайхан амьдарч байгаа Гэхдээ та нарыг бурхан ард олон хэзээ нэг цагт шүүнэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.