СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-26

Монгол Улсын Үндсэн хууль номыг 7,8 сая төгрөгөөр 1000 ширхэг хэвлүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл өгч байна. Тодруулбал, хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцсон билээ.

МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

-Монгол Улсын Үндсэн хууль номыг 7,8 сая төгрөгөөр 1000 ширхэг хэвлүүлсэн. Цахим орчинд бичсэн шиг 1,2 тэрбум төгрөгөөр хэвлүүлээгүй.

Номонд захирамж, үзэл баримтлал, Үндсэн хуулийн төсөл, Англи орчуулга зэрэг багтсан.

Иргэд Үндсэн хуулийн сайн, мууг ярьж, үзэл бодлоо хуваалцах эрхтэй. Үндсэн хуулинд 35 хувиас дээш өөрчлөлт орж байгаа учир шинэчилсэн найруулга, Шинэ Үндсэн хууль гэж ярих нь зүйтэй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.