Үндсэн хуулийн Шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгээс мэдээлэл өгч байна. Тодруулбал, хэвлэлийн хуралд Ажлын хэсгийн ахлагч Монгол Улсын гурав дахь Eрөнхийлөгч Н.Энхбаяр, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцож байна.
МУ-ын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:
-1992 оны Үндсэн хууль маш чухал хууль байсан. Тэр үед бид цоо шинэ тогтолцоо руу шилжих ёстой байсан. Нам төвт нийгмийн харилцаанаас төр төвт нийгмийн харилцаа руу шилжье гэж томьёолсон. Үндсэн хуульд бичсэн зохицуулалтаас болоод төр засаг хяналтаас гарчихсан. Энэ байдал ард түмний бухимдлыг төөрүүлж, хариуцлага тооцож чадахгүй байна. Гэтэл олон улсад ч тэр төр төвтэй Үндсэн хууль хэрэгтэй гэсэн захиалга жирийн болоод мэргэжлийн хүмүүсээс ирээд байна.
Иймд 1992 оны Үндсэн хуулийг хүн төвтэй Шинэ Үндсэн хуулиар солих нь хамгийн зүйтэй, ард түмэнд ашигтай гарц гэж үзлээ. 1992 оны Үндсэн хуулийг муулаад байгаадаа биш үүргээ гүйцэтгэсэн болохоор цаг нь ирсэн гэж тайлбарламаар байна.
Зөвлөлдөх уулзалтаар яригдсан гурван зүйлийн нэг нь юу ч хийхгүй байгаад л байя. Хоёрт, тодорхой хэмжээний нэмэлт өөрчлөлт оруулах. Гуравт, цоо Шинэ Үндсэн хуультай болъё гэсэн дүгнэлтийг хийж Ерөнхий сайд ч гэсэн гурав дахь сонголтыг хийхийг зорьсон.
МАН, МАХН нэгдэж байхад Үндсэн хуулийн хямрал улс төр, нийгэм, эдийн засгийн хямрал болох гээд байна гэж ярилцаж байсан. Тэгээд Үндсэн хуулиа шинэчилж, ард түмнээ тэгж баярлуулах юмсан, байгалийн баялгийг нь ард түмэндээ өгчих юмсан гэж. Тийм учраас У.Хүрэлсүх Ерөнхийлөгч сонгуульд оролцохдоо "Баялагийн Эзэн Монгол" гэсэн уриатай оролцож байсан. Цаад санаа нь баялгаа ард түмэндээ өгье гэсэн санаа.
Хоёр танхимт парламент бол төр засгийн тогтолцоог үндсээр нь өөрчилж байна гэсэн үг.
Үндсэн хуулиа өөрчилье гэдэг нь гэнэт дөрвөн нам уулзаад ярьсан асуудал биш, Ерөнхий сайдын захирамжаар ч гэнэт гараагүй. Нийгмийн захиалга бий болоод байгаа учраас залуу хүнийхээ хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдрэмжтэй хандаад, бид төслөө боловсруулж эхэлсэн. Төрийн гурван өндөрдөг Шинэ Үндсэн хуулийг хийхэд манлайлаасай гэж хүсэж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дэмжиж байна