СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-11

🔴 Б.Жаргалсайхан: Залуучууд аа! Эхлээд гэрээ төвхнүүл, дараа нь жагс

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалтад улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн төлөөлөл оролцож саналаа хэлж, асуулт асууж, хариулт авч байна.  

Энэ үеэр жагсагчдын төлөөлөл хурал зохион байгуулагчид болон Ерөнхий сайд руу дайрч давшлахаас гадна чуулга уулзалтад оролцож буй бусад оролцогчдыг үг хэлэх боломж олгохгүй байх, дайрч доромжлох байдал гаргасанд бухимдаж байгаагаа энэхүү хүмүүс ийнхүү илэрхийлэв.

Тэд, Олон хоног даарч бухимдсан байж болно. Гэхдээ бусдыгаа доромжилж, дайрч болохгүй. Хүн загнахаар нь би загначихлаа. 2-3 цаг дуугүй суулаа. Камер барьчихаад нүүрэн дээр ирж зураг аваад байна. Телевиз бол тусгай зөвшөөрөл авч бидний зургийг авч байна. Энэ хүмүүст ямар эрх байна вэ. Огт хамааралгүй хүмүүсийн зургийг авах ямар эрхтэй юм бэ? Бид бас зургаа тавиулахгүй байх эрхтэй. 

Жагссан л гэнэ. Бид 30 жил жагссан ч гомдоогүй. Бид жагссан, гавьяа байгуулсан, одоо хөлсөө өг гээд байгаа юм байна. Бид 30 жил жагсахдаа нийгмийг эмх замбараагүй байдалд уриалж байгаагүй. Үргэлж тэрний эсрэг байсан. Гэтэл эд хэнийг турхираад байгаа юм бэ. Юу хүсээд байна вэ.

Бусдыг мөнгө авсан гэж доромжилдог. Жагсаал өмчилж, та нар битгий ир, яв гээд хөөдөг. Хэн эд нарт энэ төв талбайг өмчилж өгсөн юм бэ. Бид бас орилж чарлая. Чадна шүү дээ. 

Төрийн ордныг хүндлээд яагаад хувцсаа ч солиод орж ирж чаддаггүй юм бэ. Балмад танхай байдлаа трэнд болгож болохгүй. Бид бас жагсаж цуглаж чадна. Ахмадууд ирээд суучихсан байна ч гэх шиг. 

Авлигыг устга гээд чарлаад байгаа хэрнээ яагаад авлига авч жагсаад байгаа юм бэ. Жүжигчин Цогтоо сонгуулиар 100 сая төгрөг авсан л гээ биз дээ. Хувийн амьдралаа өөд нь татаагүй хэрнээ улс орныг хөгжүүлнэ гэж байхгүй ээ! Бусдыг шүүмжлэхийн тулд өөрөө ёс зүйтэй байх ёстой гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.93.88

Жагаа болихоо .Залуусаа гүзээгээ багасгаа сахал үсээ сайн засуулаа.Угаасаа үсээ засаагүй сахлаа аваагүй том гүзээтэй бол онцгүй шүү ямарч хүндгүй баитгэлгүй байдаг шүү.Үг Үйллээ олон түмэндээ гэж байгаа бол маш хаиуцлагатай өө гүй байх ёстой шүү.Бүдүүлэг хоосохн толгойнуудыг дуурайж болохгүй

Ард
1 жилийн өмнө
103.212.117.106

Б.Жаргалсайханы зөв Ер.Сайд маш сайн ажиллаж байгааг олон түмэн ихэд дэмжин итгэл горьдон харж байгаа шүү Гэтэл ямар ч учиртай нь мэдэглэхгүй овилогогүй мэдлэггүй чадваргүй этгээдүүд худлаа орилж чарлан шээсээ дустал баохирч баыгаа нь харин ч хардлага төрүүлж баына шүү Жнь: Одонгоо гэгч этгээд элдэв хараал хэлэн баорирахдаа өөрийнхөө мэдэхгүй сэдвээрч орилох юм Вакцин ч гэх шиг чам шиг мэдрэл амьтан ярих сэдэв биш мэдэвүү ... минь

Зочин
1 жилийн өмнө
103.57.92.27

Үс сахал гүзээ яах вэ .ажил хий гэнэ .ажил.хийгээд байгаа хөдөлмөрийн хөлс аваад байгаа мөртлөө улам ядуураад байна.яах уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.