СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-11

🔴 Н.Энхбаяр: Би “Тавантолгой”, “Оюутолгой”-г ард түмэндээ өг гэж шаардаад шоронд орсон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

“Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөх” чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Чуулга уулзалтад улс төрийн намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, ард иргэдийн төлөөлөл оролцож саналаа хэлж, асуулт асууж, хариулт авч байна.  

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

-Тогтолцоог цоо шинээр өөрчлөх хэрэгтэй. Би хувьдаа 30 жил ард түмний дэмжлэгээр янз бүрийн ажил хийж байсан хүний хувьд .

Хоёр танхимтай парламент байх нь зөв ч 450 гишүүнтэй болох нь буруу. Дарга нарыг нэмэх хэрэггүй. Зардал асар ихээр нэмэгдэнэ. Өнөөдрийн хямралт байдал үргэлжилнэ.

Хөгжилтэй орнуудын Засгийн газар хэдхэн асуудал шийдэж байна. Залуучуудыг боловсролтой болгоё, залуусыг орон сууцтай болгоё, хүн ардынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарч байна. Ийм хэдхэн үндсэн асуудлыг шийдээд өгчихвөл залуус гадагшаа яваад байхгүй. Өөрсдөө ажил хийгээд орон сууцтай, эрүүл байхад болно. 

Байгалийн баялаг бол ард түмний өмч байх ёстой. Тэрийг лиценз нэрээр цөөн хэдхэн хүн аваад, ард түмэн хүртэхгүй байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Хувийн өмч рүү халдаж байна гэх нэрээр цөөн хэдэн хүн хэнд ч тусгайлан өгөөгүй байгалийн баялалыг хүртээд байна. Энэ мөнгийг дээрх орон сууц, эрүүл мэндийн салбарт зарцуулмаар байгаа юм. 

Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг хангагч, Монголын ард түмний эрх ашийг хангагч байх ёстой. Харамсалтай нь тогтолцоонд Ерөнхийлөгч Ерөнхий сайдын ажлыг хийлцэх гээд байх шиг. Хэн нэг Ерөнхийлөгчийн буруу биш, тогтолцооны буруу л даа. Адилхан мөрийн хөтөлбөртэй гэх мэт ижил төсөөтэй талууд их бий. Хоёр танхимтай парламентээс ерөнхийлөгчөө сонгоод бэлэгдлийн шинж чанартай байлгах нь зөв. 

-Нүүрсний хулгайн асуудлыг та юу гэж харж байна?

- л дээ. Ялгаатай тал нь энэ. Харамсалтай нь өнөөдрийн тогтолцоог ашиглаад нууцлалын гэрээгээр байгалийн баялгийг хамаарал бүхий хүмүүстээ өгсөн, нэг км төмөр замыг хэд дахин өндөр үнээр төрд шахсан зэрэг асуудалд ард түмэн бухимдаж байна. Энэ асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл дараачийн хүн нь ахиад л ийм байдлаар төрийн мөнгө идэх магадлал байгаа. Хамгийн зөв шийдэл бол ард түмний өмчлөлд өгчих хэрэгтэй. 

-Танд улс төрд орох бодол бий юу?

-Ямар ч тийм бодол байхгүй. Харин залуу дарга нараа зоригжуулж, тогтолцооны өөрчлөлт хийгээч гэж л хүсэж байна. Төр төвтэй тогтолцооноос салж ард түмэн төвтэй тогтолцоог л хийлгэмээр байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.21.121.252

Энэ хүний үед албан тушаалын наймаа, цүнх баригч гэддэг хэллэг гарч, авилгалын суурь хүчтэй тавигдаж өдий хүртлээ бугшсантай маргах хүн байхгүй биздээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.