СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Б.Ганчулуун: Нүүрсний хулгайн таван хэргийг шалгаж, гурван хүнийг яллагдагчаар татсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УБТЗ-ын ТЗБА-ны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр "нүүрсний хулгай"-н хэргийн шалгалт, явцын талаар дараах тайлбарыг өглөө. 

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:

-ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын онцлогоос шалтгаалж, дийлэнх хэрэг нийтийн албан тушаалтанд холбогддог. Ийм нөхцөл илэрсэн тохиолдолд нийслэлийн прокурорт санал хүргүүлж, хоёр байгууллагын дарга нарын хамтарсан тушаал гарч, шалгалтын ажиллагааг хийдэг.

2022 онд цагдаагийн байгууллагаас АТГ-тай нийт 11 гэмт хэрэг дээр хамтарсан ажлын хэсэг байгуулсан байдаг. Бид нүүрсний хэрэг дээр 2022 оны 12-р сард хамтарч ажиллаж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

Тухайн 15 хэрэг харьяаллын дагуу АТГ-т шалгагдахаар болсон.

Одоогийн байдлаар таван гэмт хэрэг цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байна. Гурван хүнийг яллагдагчаар татсан бол хэрэг бүртгэлтийн дөрвөн хэрэг байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.