СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴С.Батдөлийн гэрээс 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валют бэлнээр хураан авчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

УБТЗ-ын ТЗБА-ны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:

-Цагдаагийн байгууллага, АТГ-ын хамтарсан багаас шалгаж байгаа УБТЗ-ын ХНН-ийн ТЗБА-ны орлогч дарга Б-д холбогдох товч мэдээллийг өгье. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хууль, шүүхийн ажиллагаа явуулж, нэгжлэгээр

Мөн зургаан орон сууцны гэрчилгээ болон шаардлагатай гэсэн бусад эд зүйлсийг хураан авсан.

Яллагдагч Б-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

  • 18.6 мөнгө угаах,
  • 18.3 татвар төлөхөөс зайлсхийх,
  • 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих,
  • 22.4 хахууль авах гэсэн зүйл ангиудад холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байна.

2023 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр нэг сарын хугацаатай цагдан хорих арга хэмжээг авсан.
Цаашид хамтарсан ажлын хэсэг хэргийг нотлогдвол зохих, бүрэн дүүрэн тогтоох, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг шуурхай шалгаж, шийдвэрлэхээр ажиллаж байна. 

Татвар төлөхөөс зайлсхийх нь хөнгөн гэмт хэрэг байдаг. 22.10 Үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь 5 жилийн хорих ялтай. Хахууль авах гэмт хэрэг нь 12 жилийн хорих ялтай. Тухайн зүйл, ангиудыг үүсгээд, хэргийг шалгаж байна. Шалгалтын явцад өөр төрлийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдох эсэхийг мэдэхгүй гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.