СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Арван тэрбумын С.Батдөлийг Б.Жавхлан сайдын хүн гэжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг уржигдар орой ЭЦА-ныхан их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь саатуулсан талаар бид өчигдөр мэдээлсэн.

Тэрбээр зөвхөн өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг бэлнээр нь хадгалж байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод мөн нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах гэрээнүүд хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна.

С.Батдөл 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон нэгэн бөгөөд богино хугацаанд асар их баяжсан гэдгийг УБТЗ-ынхан ярьж байна.  

С.Батдөл уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй аж. Ингэж олсон шан харамжаасаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ. 

С.Батдөлийн ард хэн байна вэ гэдэг асуулт гарах нь зүй ёсны. Харин энэ талаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү "Б.Жавхлан сайдын хайртай дүү" хэмээн жиргэжээ. 

С.Батдөлтэй холбоотой бас нэгэн сонирхолтой мэдээлэл байгаа нь тэрээр 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр "Монте андууд" хэмээх компанийг байгуулжээ. Шинэхэн байгуулсан компаниараа ямар үйл ажиллагаа явуулсныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа нь гарцаагүй юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Би
1 жилийн өмнө
202.126.88.142

Хүүкийн хүн гэж томордог гэсээн

зочин
1 жилийн өмнө
202.9.40.201

Хүүк..Жавхлангийн хүн юм бол энэ 3 арай хамаатан садан юм биш биз..тэгээд нөгөө 2 том нь дүүгээ өөд нь татаад хөрөнгөө мануулж..

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.18

Шууд л буудчих тэгээд л монголын төр цэвэршинэ

Шударгыг хүсэгч
1 жилийн өмнө
122.201.22.96

Хүүк, Жаак 2 үеэлүүд. Эхийн талаасаа. Жавхлангийн нэр сүүлийн үед муу юманд их хутгалдах боллоо, чимээүй сугараад л байхийн

Ахмад настан Батаа
1 жилийн өмнө
66.181.179.219

Энэ арай дэндүү юм аа бууд бүх хөрөнгийг нь хурааж тэтгэврийн хөгшжүүлийг цагөан сарын өмнө тарааж өг өндөр тэтгэвэр авдаг нь биш улсад 32 жил ажиллаад 520,000 төг ажил хийгүйд нь сая 500,000 төг өгсөн тийм болохоор шударга ажиллсан ахмөдуудаа нэмээд өгчих наад луйварчны мөнгөө тэр тэргүй улсын орлого болох юм чинь Жавхлан сайдаа та нэг ахмадуудаа өгвөл буян болно шүү Ерөнхий сайдад уламжлалаал өгөөрэй

Ахмадад
1 жилийн өмнө
192.82.77.40

Та нар ч бас бузар шуналтай юм байна.хийсэн ажил төлсөн татвараараа тэтгэвэр авч байгаа биз дээ.

Зочин
1 жилийн өмнө
66.181.185.76

10 тэрбум, 7.5 тэрбум гээд хөвөрч байна. Цагаан сараас өмнө бага тэтгэьэртэй ахмадуудад хувь хүртээ

Иии
1 жилийн өмнө
192.82.87.142

Жавхлан, Бямбацогт, Хүрэлбаатар 3 энэ ЗГ ын эвгүй гарууд шүү! Болгоомжтой байж шалгуулж зайлуулах л хэрэгтэй.

лим
1 жилийн өмнө
192.82.87.142

Шүүх ч нэг дэлбэргээ!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.