УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг өчигдөр орой ЭЦА-ныхан их хэмжээний бэлэн мөнгөтэй байхад нь саатууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэхдээ "Төмөр замын албан тушаалтнуудыг шалгах ёстой" гэсэн санаа дэвшүүлсэн. Үүнтэй холбоотой шалгалт эхэлсэн нь уг албан тушаалтныг саатуулснаар батлагдаж байна.
Бидний авсан мэдээллээр тэрбээр өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа хоёр тэрбум гаруй төгрөг хадгалж байхад нь ЭЦА-наас гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна. С.Батдөл 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон нэгэн бөгөөд богино хугацаанд асар их баяжсан гэдгийг УБТЗ-ынхан шивэр авир гэлцдэг.
Тэгвэл УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөл уг албан тушаалд томилогдсоноосоо хойш өөрийн хамаарал бүхий ачаа тээврийн компаниудад давуу байдал олгож, нүүрс тээврийн оочер дарааллыг зохицуулж өгөн хахууль авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буй аж. Ингэж олсон шан харамжаасаа өөрийнхөө болон эхнэрийнхээ нэр дээр цөөнгүй үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газар аваад зогсохгүй, валют, бэлэн мөнгө ихээр хуримтлуулсан байжээ. Түүний болон гэр бүлийнхнийх нь хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байрлах 5-6 объектод нэгжлэг хийхэд 7.6 тэрбум төгрөг, 1.6 сая ам.доллар гээд нийт 10 гаруй тэрбум төгрөг хураан аваад зогсохгүй тансаг зэрэглэлийн орон сууцууд, өөр бусад үл хөдлөх хөрөнгүүд худалдан авах гэрээнүүд хийсэн байсныг эд мөрийн баримт болгон хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хууль сахиулагчид үргэлжлүүлж байна.
УБТЗ-д ажилладаг эх сурвалжуудын өгүүлснээр "БНХАУ руу нүүрс экспортолж байгаа компаниудын удирдлага төмөр замын албан тушаалтнуудад нэг цуваа буюу 50 вагон нүүрс явуулахад 400-450 сая төгрөгийн хахууль өгдөг гэдэг нь үүгээр батлагдаж байна" хэмээсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
xereggui nuuj chdxgui mongo ed xorongo naidbartai abna kkkk
1жилд иим их авилга авч Өмнө нь олон жил ажилласан нөхөд тасарч баяжаад гарсан байх даа
Энэ мэт хууль бусаар хөлжсөн маш их юм байгаа, эхнээс нь хөрөнгийг нь ху хамаад, 20 с дээш жилийн ял өгч байж л хашраах хэрэгтэй, хууль бус бүгдийг эхнээс нь хурдан шийдвэрлээч ээ!
Эх орны хөгжлийг гацаагч ф….. нар цаазал
цагдаа сайн ажиллаж байна нөгөө АТГ тагуу
Хил нээж болохгүй.Хамгиин тэнэгүүд л урагшаа гарнна.Хилээ нээсэн дарга нар эхлээд эрээн явж турших хэрэгтэй
Төрийн албаны томилгоог улс төрчид хийдгээс хамааралтайгаар ялзарч гүйцлээ. Жирийн ард иргэд туйлдаж гүйцлээ.
ББСБ байгуулага ломбард ажиллуулдаг хүмүүсийн ард эрх мэдэлтнүүд байгаа хүүгүй шахуу зээл аваад угааж ард түмэнд маш өндөр хүүтэй зээлүүлж мөнгө угааж байна.
Ард нь байгаа эрх мэдэлтнүүдийг тогтоо.шуналтай залуусаар туг дахиад өөрсдөө ард нь үлддэг жишиг тогтоод удлаа.залуучууд эдниы гар хөл болохоо болиоч.
Бүх юмыг нь хураагаад зараад улсын орлого болгоод ард түмэнд тарааж өгөөд яг нолиос ньэнгийн ардууд шиг болгоод шоронд нь явуулаад бай муу бузаруудийг!!!!