СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-01-05

Шадар сайд С.Амарсайхан үргэлжүүлэн ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцуулсан билээ.

Тэрбээр, хуулиар Шадар сайдын статусыг Эдийн засаг хөгжлийн сайд хавсран хийхээр томилсон. Ийм учраас Ч.Хүрэлбаатар сайдыг Эдийн засаг хөгжлийн сайд буюу Шадар сайдаар томилохоор боллоо хэмээсэн.

Одоо Шадар сайдын албыг хашиж буй С.Амарсайханыг албан тушаалаа өгсөн мэт ойлголт төрөөд буй. Үүнд А.Ариунзаяа "Засгийн газрын хуулийн дагуу хоёр Шадар сайдтай ажиллах болсон. Одоогийн Шадар сайд С.Амарсайхан үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Ч.Хүрэлбаатар сайд Эдийн засаг хөгжлийн сайдын албын зэрэгцээ хавсарч мөн Шадар сайдын албыг хашна" гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.25.168

Нэмэгдэхүүн ний бийрийг солиход нийлбэрийн тоо хэвээрээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.