МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа танилцуулав.
Хуралдаанаар:
Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайд,
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг УИХ-ын дэд даргаар,
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар,
УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар,
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомт хариуцсан сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.
Мөн таван яамны дэд сайдыг томилох шийдвэрт хүрсэн бөгөөд М.Ганбаатарыг БОАЖЯ-ны дэд сайд, одоогийн Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг Эрүүл мэндийн яамны дэд сайд, Г.Түвдэндоржийг Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд, О.Цэндсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны, Ж.Эрхэмбаатарыг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар тус тус томилохыг дэмжсэн байна.
Засгийн газар 16.30 цагт ээлжит бусаар хуралдана. Түүний дараа шинээр томилогдох дөрвөн сайдын нэрийг УИХ-ын даргад өргөн барих аж.
Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Ерөнхий сайд кабинетын сайд нараа парламентад зөвхөн танилцуулах үүрэгтэй бөгөөд тангараг өргүүлснээр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.
УИХ-ын чуулганыг өнөөдөртөө хуралдуулж, сайд нарыг томилох аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энхболдоор яахнавдээ.арай сийрэг толгойтой хүн олдохгүй юм байхдаа
Нүдний булайнууд.....
Энэ хүүрнүүд сайд л болж байвал мэдэхгүй чадахгүй ч хамаагүй юу зайл цаашаа өмхий гудраачид