СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-31

А.Золбоо хүүгийн ээж БНЭУ-д амжилттай эмчлэгдэж, эх орондоо буцаж иржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Одоогоос долоон сарын өмнө Дорноговь аймгийн тавдугаар ангийн сурагч А.Золбоо хүү хичээлээсээ чөлөө авч, ээжийнхээ эмчилгээний зардлыг олохоор төв талбай дээр хандив гуйж байгаа талаарх мэдээллийг бид хүргэсэн.

Түүний ээж Р.Эрдэнэтуяа цусны хавдрын оношоор БНЭУ-д чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай байсан юм.

Тэгвэл Р.Эрдэнэтуяа өнгөрсөн тавдугаар сард Энэтхэг улсыг зорьж, хоёр сарын хугацаанд амжилттай эмчилгээ хийлгэснээр эх орондоо иржээ.

Одоогоор эмийн эмчилгээтэй байгаа бөгөөд биеийн байдал сайн, А.Золбоогийн сэтгэл санаа дээрдсэн хэмээн баяртай байгаагаа илэрхийлж байна. Хандивын аян эхэлснээс хойш сайхан сэтгэлт ард түмний буянаар 100 гаран сая төгрөг цугларч, шаардлагатай эмчилгээгээ хийлгэж, эх орондоо эрүүл буцаж иржээ.

“Эрүүл саруул, элэг бүтэн амьдрахад минь хандивын гараа сунгасан бүх хүмүүстээ гүнээ талархаж байна” хэмээн биднээр дамжуулан илэрхийлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.