СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-05-09

А.Золбоо хүүгийн ээжийн эмчилгээнд 35 сая төгрөг цуглажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Ээжийнхээ төлөө хандив гуйж буй А.Золбоо хүүд Токио-2020 олимпын наадмын хүрэл медальт, ОУХМ Ц.Цогтбаатар өмсгөлөө бэлэглэжээ.

Ээжийнхээ эмчилгээний зардлыг олохоор хичээлээсээ чөлөө аван Дундговь аймгаас Улаанбаатар хотыг зорин ирсэн А.Золбоо хүү өнөөдөр төв талбай дээр хандив гуйн найм дахь өдрөө зогсож байна. Өнгөрсөн баасан гаригт А.Золбоо хүүгийн яриа LIVETV.MN-ээр цацагдсанаас хойш 35 сая төгрөг хандивын дансанд цугларснаар нийтдээ 58 сая төгрөг бүрдээд байгаа аж.

Р.Эрдэнэтуяа БНЭУ-ыг зориход эхний ээлжид 50 сая төгрөг шаардлагатай байсан бөгөөд сайхан сэтгэлт ард түмний буянаар явах зардал бүрдсэн тул энэ сарын 14-ний өдөр БНЭУ-ыг зорихоор болжээ. Мөн 5 дугаар сарын 14-ний өдөр тус гэр бүлийн зүгээс UB palace концертын танхимд “Хайр тээсэн эгшиг” хандивын тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд бүх тасалбараа зарж чадвал шаардлагатай байгаа 300 сая төгрөгийн 75 сая нь бүрдэх юм.
А.Золбоо хүүгийн хувьд энэ хавар тавдугаар ангиа төгсөнө. Ээжийнхээ БНЭУ-ыг зорих өдөр төгсөлтийн баяр нь давхцаж байгаа аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.