СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинь шинь” ХХК-ийн үйл ажиллагааг хоёр жил зогсоох шийдвэр шүүх гаргав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Дорнод аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компани, түүний хууль ёсны төлөөлөгч тус улсын иргэн Агулад холбогдох хэргийг хэлэлцэж, гэм буруутайд тооцсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус компани, БНХАУ-ын иргэн Агула болон өмгөөлөгчид нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1-3 дахь хэсэгт заасны дагуу хохирол нөхөн төлөх хүсэлт гаргаж, шүүх хурлыг тав хоног завсаруулсан бөгөөд өнгөрсөн долоо хоногт эрүүгийн хариуцлага оноох хурлыг дээрх шүүхэд үргэлжлүүлэн хийлээ.

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын “Улаан”-ы ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есдүгээр сараас хойш 10 гаруй жилийн хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл, хартугалга, цайр зэрэг хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч байгаль орчинд хохирол учруулах болсон.

Өөрөөр хэлбэл, чанаргүй материал буюу плёнк ашиглаж хаягдлын далангаа хучсаны улмаас цоорч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж байгаль орчныг бохирдуулснаар нийтдээ 672 652 394 төгрөгийн хохирол учруулсан нь шүүхээр тогтоогдоод буй.

НПГ-аас тус компанид Эрүүгийн хуулийн 24.1-4 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодис, аюултай, хортой хог хаягдлыг агаар, газар, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх, эх үүсвэрийн тэжээгдлийн муж, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хаяж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.

Шүүхээс тус компанийн экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлж, 150 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасахаар тогтоол гаргасан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (30)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.196

Уг нь тэнд чинь би ажилдаг юм байгаая. Ажилгүй болж байгаа юм байна даа.

Зочин
1 жилийн өмнө
202.179.21.193

Даланг бүрэн алдагдалгүй болгож засуулж бж ү.а эхлүүлэх нь зөв. Нутаг ус маань чухал шүү дээ. Та нар ч хортой нөхцөлд ажиллаад бж болохгүй

Зочин
1 жилийн өмнө
103.26.193.30

Хамгийн муу цалинтай хамгийн хариуцлагагүй уурхай хаагаад авсан дээр ухаад дууссан бхаа цугтаад мурина

Иргэн
1 жилийн өмнө
202.126.88.106

672сая гаран төгрөг нийт хохирол учруулсан байхад,ЯАГААД 150САЯ ТӨГРӨГӨӨР торгодог юм болоо.?????????

Зочин
1 жилийн өмнө
202.179.21.193

Хохирлыг нөхөн төлүүлнэ гэсэн бн

Зочин
1 жилийн өмнө
192.82.83.75

арга хэмжээ нь байхаа нөхөн төлүүлэх нь тусдаа байх Уг нь нөхөн төлбөрийг төлүүлээд хаах л учиртай.

зочин
1 жилийн өмнө
103.229.123.89

их л оройтож арга хэмжээ авч дэ. сор болсон баялагаа хятадуудад зүгээр өгчихөөд л суух улсууд юм да .....дээдсүүд маань......ард иргэд нь улны болоод ядарч байхад........

123
1 жилийн өмнө
124.158.95.169

Далан пленкийг муу шалгаж хүлээж авсан хүмүүс бас байнаа... Хойшид ийм зүйл гаргахгүйн тулд мэргэжлийн хяналт тавьдаг хүмүүст өндөх хариуцлага оногдуулах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.39

Ajilchid bid yah uu zeelee yaaj tuluh ve

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.196

Түр зогсолтонд орох байхдаа.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.63

Торгууль бага бна учирсан хохирол их тэр байтугай баялагийг нь аваа байлгүй

Дондог
1 жилийн өмнө
202.9.46.69

Ямар үйл ажилгаа явуулдаг газар бэ

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.71

Наадуулаа одоо хөөгөөд нутаг руу нь явуулаа ч хэдий болтол газрын хэвлийгээ ухуулахийн болоо юм биш үү

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.10

Er bi bol dalangin us hoishoo bulagruu ursaj orj bga shu dee

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.196

Ер нь бол булагруу орсон юм байхгүй шүү. Хажууд байгаагийн хувьд мэдэж байна л даа

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.99

672652394 төгрөгийн хохирол учруулсан бхад яагаад 150саяаар торгодог юм бэ

халуун цуст
1 жилийн өмнө
66.181.161.51

erthen l haah bsi uugasal hytaduud ni bvvr neg ter iurhaida davartsan mongol hvniig nohai shg vzdeg garuud bdg gesn

muugii
1 жилийн өмнө
66.181.161.120

oroitoj uhaarjdee odoo ugaasaa uhaad duusch bga gazriin tosoo ingej boldoggui yumuu deeree lalaruudiin nolootei bolohoor yaj ch chadadgui yumuu

Ишням
1 жилийн өмнө
66.181.161.45

Байгал орчинд хор хөнөөл учрулсан бол зөв шүү манай улсад ямар ашигтай үйлдвэр вэ

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.105

Монгол улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхнаасаа хүлээж авахдаа асуудал гаргахгүйгээр хүлээж авах ёстой байсан тэр хүлээж авсан хүнийг олох хэрэгтэй. Ажилчид бид яахав ажилгүй болдог юм байна уг талбайг өөр компанид ашиглуулах хэрэгтэй гэж бодож байна гэхдээ Хятад биш Америк Герман Англи гэх мэт Европ улсын компанид

иргэн
1 жилийн өмнө
66.181.161.68

Улс орон ийм хүнд байхад 600 монгол ажилчин цалингүй, амьдралгүй болж, аймаг, сумын төсөвт татвар орж ирэхгүй хэцүүдэх нь байна. Шүүх бас амьдралгүй шийдвэр гаргах юмаа, давж заалдвал таарна!

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.196

Анхнаасаа тухайн даланг болно гэж тодорхойлсон МХГазрын буруу. Анх хүлээж авахдаа -Энэ чинь буруу байнаа дахиж хий гэсэн бол арай ондоо л доо

Зочин
1 жилийн өмнө
192.82.67.188

Зүгээр л лицэнзий нь цуцал

Иргэн
1 жилийн өмнө
45.117.35.205

Дачинг бас хаагаач

Зочин
1 жилийн өмнө
45.117.35.205

Дачинд 500 мян.тн химийн бодис яасан нь мэдэгдэхгүй шийдэж өхгүй хичнээн удаж бгаа шүү

Зочин
1 жилийн өмнө
64.119.16.104

zow haasan deer hujaa nar bol dendvv daam garsan gazar shde aimag oron nutagiin darag tsereg bol toodgvi e hujaa nariig hooj garag

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.81

Шинь шиньтэй ингэж тэмцдэг шиг газрын тосондоо арга хэмжээ аваасай

Ooo
1 жилийн өмнө
103.212.118.204

Мэргэжил хяналтын газар чинь 1сарын 1-с татан буугдаж бгаа биздээ.Одоо тэгээд хэн хариуцах вэ.Тэнд ажиллаж байгаа улны хүмүүсийн цалинг хэн өгөх вэ

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.99

zow torguuli baga bna

zochin
1 жилийн өмнө
202.55.188.99

torguuli n bga bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.