СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Х.Нямбаатар: Х.Баттулгаас хувийн баталгаа гаргуулж, хил давах зөвшөөрөл олгосон

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Жагсагчдын тавьж буй шаардлагыг ойлгохоо больсон" хэмээн мэдэгдсэн.

Энэхүү мэдээллийн дараа түүнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга яагаад гадаад улс руу зорьсон талаар тодрууллаа.

Тэрбээр, Экс ерөнхийлөгч Х.Баттулгад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол батлагдсан. Хэрэг үүсгэсний дараа мөрдөгч таслан сэргийлэх ямар арга хэмжээ авах вэ гэдгээ тухайн хүний хувийн нөхцөл байдалд тохируулан хэрэглэдэг.

Нэгдүгээрт, оргон зайлж болзошгүй тохиолдолд, хоёрдугаарт, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй тохиолдолд цагдан хорих арга хэмжээ авна.

Мөн хувийн батлан даалт, гадагшаа гарахгүй байх батлан даалт, барьцаа байршуулж ч болно. Миний ойлгосноор ерөнхийлөгч асан Х.Баттулга 2022.12.18-ны өдөр УБ-Сөүл чиглэлд нисэхийнхээ өмнө "Эмчлүүлэх шаардлагатай байна" гээд эрүүл мэндийн бичиг баримтуудаа нотлоод, хувийн баталгаа гаргуулсан юм байна.

Уг хүсэлтийг мөрдөгч хүлээн аваад таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хувийн баталгаа гаргуулаад явуулсан гэж ойлгосон гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.57.93.89

Энэ нянбатарыг солиулах хэрэгтэй.Бүх юмны дарга хиисээр байгаад юу ч ойлгохоо байсан гэнээ.Энэ 76 гишүүнииг зг еөктэй зайлуулж шоронд нь хииж хөрөнгииг нь хураах хэрэгтэй яаж бдсон хулгай луйвараа амгөөлөад ман намын маанагтаад 1ярьсанаа давтсаар зориуд ард иргэдииг өдөөд уур хилэнг бадрааж үймээн самууныг хүсээд байна.ман-ы шалгарсан турхирах арга шүү дээ

хулгайг эсэргүүцэгч
1 жилийн өмнө
202.9.40.0

Засс...Баттулгыг их оролдоод бвал нөгөө сүр данзан Хүрэлсүх , уймараа Занданшатар 2 нь бас давхар унах болоод л гадагшаа гаргаж бгаа нь хэнд ч ойлгомжтой..залуусын шаардлагыг ойлгож ядаад ба юу бдгын..Жижиг жараахай бишээ том хулгайчдаа зарлаад хөрөнгийн нь хураагаад шийтгэлийг нь өг өө..Албан тушаал авилгын хэргийн хуулиндаа өөрчлөлт оруулаа гээд л бгаа биз дэ..гэтэл чи залуусын шаардлагыг биелүүлэх гэхлээр нөгөө л Хүрэлсүх .Сү Батболд тэргүүтэй ёгзөрүүд чинь гарчих гээд чамайг зовоож бгаа бх да...

Ард түмэн шаардаж байна
1 жилийн өмнө
202.126.88.83

Тийм л байх болтугай ! Гэхдээ чи яагаад С.Батболд мэтийн хулгайч нарыг хэлэхгүй гөлөн гөлөн царайлаад байна ! Сэтгүүлчид тодорхой баримт ,мэдээлэл, гаргаж ирээд байна шдее ! Шалгаж байна, цаг хугацаа шаардлагатай гэж ...нтр шалтгаан тоочсоор байтал чинь хулгайч нар чинь холын холд нисэж одох нь ээ ! Энэ мэтээр явуулаад байвал ЧИ өөрөө ганцаараа ХУЛГАЙЧ болж хоцроа вий дээ !? Хэхэхэ

Зочин
1 жилийн өмнө
124.158.107.35

чиний нөгөөх шударга зан чинь хаачив нянбаатараа

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.216

ХЗС-д харин ч шударга ажиллаж байгаа бус уу? Ойлгохгүй тэнэгтээд буруу яриад байгаа нохойнуудыг зөв ойлгох ухаан хайрла бурхан минь...ккк

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.216

Нямбаатар сайд сайн ажиллаж байгаа. Хэлсэн ярьсан болгоныг нь үгүйсгээд байгаа нөхдүүд өөрсдөө ичиж амьдраарай гэж хэлье. Бүдүүлэг соёлгүй хулгайч луйварчин жонхууг өмөөрөх шаардлага байхгүй гэж бодож байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.