СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-19

🔴 Х.Нямбаатар: Яг үнэндээ жагсагчдын тавьж буй шаардлагыг ойлгохоо болилоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудалтай холбогдуулж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Жагсагчдын тавьж буй шаардлагыг ойлгохоо больсон" хэмээн мэдэгдлээ.

Тэрбээр, Засгийн газар өнгөрсөн хугацаанд жагсагчдын тавьсан шаардлагуудыг бүгдийг нь биелүүллээ. Жишээ нь, нүүрс тээврийн компаниудтай байгуулсан гэрээг ил болго гэсэн, болгосон. Гаалийн байгууллагуудын удирдлагыг сольж бүтцийн өөрчлөлт хийлээ. Улс төрчдийн нэрс зарла гэсэн, зарлалаа. Эрдэнэс Тавантолгой ХК болон Тавантолгой ХК дээр ажлын хэсэг байгуулж ажиллаж байна.

Яг үнэндээ жагсагчдыг юу хүсээд байгааг ойлгохоо болилоо. Сүүлдээ Засгийн газар огцор гэж байна. Өчигдөр бас зарим лайвыг нь үзсэн чинь "Төрийн өмчит компаниудын хувьцааг нээлттэй болгож болохгүй" гэж байна лээ.

Би жагсаалыг өөр улс төрийн агуулгатай байна уу гэж ойлгож байна. Жишээ нь, ҮАБЗ-ийн нууц байсан зөвлөмжийг хүртэл "гарын үсэг зураад үз" гэсэн, одоог болтол үзээгүй байна.

УИХ-ын халдашгүй байдалтай холбоотой асуудал дээр нэг тайлбар хийе.

Яагаад УИХ гишүүн халдашгүй эрхтэй байдаг вэ гэвэл энэ нь өөрөө төрийн дархлаа юм. УИХ-ын анхдугаар чуулган дээр сонгогдсон гишүүдийн 3/4 нь тангараг өргөснөөр бүрэн эрх хэрэгждэг. Хууль хяналтын байгууллага төрийн эрх булаах зорилгоор үгсэн хуйвалдаад парламентийн гишүүдийн олонхыг цагдан хорьсон тохиолдолд төр цааш үйл ажиллагаа явуулах чадамжаа алддаг. Тийм учраас хүндээ биш төрийн дархлаа гэх агуулгаар халдашгүй байдал үүсгэдэг.

Одоогийн хуулиар УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татагдан оролцсон тохиолдолд уг ажиллагааг тасалдуулалгүй явуулах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтад саад учруулж буй тохиолдолд прокурор халдашгүй байдлыг түдгэлзүүлэх санал оруулж ирнэ. Саад учруулаагүй тохиолдолд мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдах ёстой. Жишээ нь, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн шүүгдэгч статус руу шилжиж байна. Тэд мөрдөн байцаалтад саад учруулаагүй байна гэсэн үг. Гэм буруутай эсэхийг шүүх эцэслэнэ. Гэм буруутай нь тогтоогдвол халдашгүй эрх аандаа байхгүй болж, эрүүгийн хуульд заасан тодорхой ял оноох процесс үргэлжилнэ гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.181.121

Ковидын төсөв ил болоогүй байгаа шдээ хамааёо

Хууртагч иргэд
1 жилийн өмнө
122.201.23.201

Худлаа шаагаад л бна Хулгайчууд чинь эхнээсээ зугтаагаад алга боллоо хэрэг үүрэх эзэнгүй боллоо ХӨӨН хэлэлцэх хугацаа гэж гое хуулийн заалт бга,

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.34

Ан ын мөнхжаргалын болон иргэдийн шаардлага..Н.Энхбаярын мэдүүлэээд гэрчилээд байгаа..ИХ дээр Х.Баттулга ёрөнхийлгч байхдаа хэлсэн гэрчилсэн..Борооголдын 40 тонн алт..ЭРДЭНЭТИЙН БАЯЛАГ ЭТТ..ОТ ..ХӨГЖИЙН БАНК.ЖДҮ мэтийн маш олон гэмт үйлдэлүүдийг түмэн олон нэхж байгаа

Ард түмэн????? Сануулж байна
1 жилийн өмнө
202.126.88.83

Чи муу хулгайч нарыг хаацайлж, бөгсийг нь долоож, ард түмний өмнө ХУУЛЬ гэж худлаа гонгинож , Хуурамч дүр эсгэж ХАМЕЛОН дүр эсгэхээ больж үзээрэй !НОВШ ОО

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.34

Энэ их ..маш их хулгайн үйлдэлүүд чинь эцэстээ яг л САДАМ ХҮСЁЭНИЙ удам...КАДАПЫН удамуудын эмэгнэл Монголд давтагдах хэмжээнд хүрч байгаа юм бишүү.. С.БАЯРЫН хөрөнгийг хураачихлаа гэсэн нь 40 н тэрбумын хохиролоос 13.4 тэрбумыг хураасан түүнээ түрээслүүлж байгаа гэнээ.40-13=27 тэрбумыг яачихаж байгаа юм бэ..илэрээгүй байх магадлал ихээ С БАТБОЛД...БАЯРЦОГТ ЦААШ ЦААШАА ТОО ТОМШГҮЙ ОЛООН ОЛОН ХУЛГАЙЧИДАА НЭРЛЭЭД ТУУШТАЙ АЖИЛЛААД.АВИЛГАА ЗОГСООСОН МОНГОЛ БОЛГООЧ ДЭЭ

Иргэн
1 жилийн өмнө
75.75.109.93

Эргүү амьтан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.