СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Г.Анударь: Дэд ерөнхийлөгч бид хоёрыг Эрүүгийн цагдаагаас дуудаж мэдүүлэг авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардсан иргэдийн эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өдөр бүрийн 11:00 цагт мэдээлэл өгсөн билээ.

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “...Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалгуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажилласан хэд хэдэн хүн "Эрдэнэс Тавантолгой" ХК-д олноороо ажилласан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд сүүлийн жилүүдэд МОХ-ны үе үеийн удирдлагууд бүхий л албан тушаалыг хашиж ажилласан. Тухайлбал, МОХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, С.Энхтүвшин, Х.Батсайхан зэрэг хүмүүс энэ компанид бөөнөөрөө ажилладаг. Тэд баг бүрдүүлж ажиллаж байсныг үгүйсгэхгүй.

Жагсаал, цуглаан зохион байгуулахад дээр дурдсан хүмүүсийн төлөөллөөс хэмээсэн юм.

Тус мэдээлэлтэй холбогдуулан 2021 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс хойш Монголын оюутны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж буй Г.Анудариас тодрууллаа.

Монголын оюутны холбооны Ерөнхийлөгч Г.Анударь:

-Монголын Оюутны холбооны

Өнгөрсөн 80 жилийн хугацаанд ажиллаж байсан МОХ-ны удирдлагуудыг өнөөдрийн шинэ бүтэцтэй холбох шаардлагагүй. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ томилж, ажиллаж эхэлсэн. 10, 20 жилийн өмнө ажлаа өгөөд явсан хүмүүсийг яагаад энэ байгууллагатай холбоод байгаа юм бэ?

Манайх үндэсний хэмжээний оюутны эрх ашгийг хамгаалдаг байгууллага. Цаг үе өөрчлөгдсөн, оюутнууд мөнгөөр өөрийн үзэл бодлоо худалдахгүй. Бид 2022 оны 12-р сарын 8-ны өдөр Мэдэгдэлдээ Х.Нямбаатар сайдын мэдээллийг дахин тодруулах, нийтийн дунд үүсгэсэн төөрөгдлийг арилгах, талбайд оюутнуудыг гарч жагсахыг уриалж, нөлөөлөөгүй гэдгээ дурдсан.

Өндөр дүнтэй гэдэг нь хэдэн саяар яриад байгаа юм? Тэрийг ойлгохгүй байна. Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мэргэжлийнхээ хажуугаар ч ажилладаг.

Ямартай ч бид жагсаал цуглааныг турхирч, оюутнуудыг мөнгөөр жагсаасан, Засгийн эрхийг булаах гэж нүүрсний хулгайчдыг хамгаалсан ямар ч үйлдэл гаргаагүйгээ хариуцлагатайгаар хэлнэ.

Хэрэв бид хуучин удирдлагуудтайгаа холбоотой, мөнгө авдаг байсан бол одоо ийм нөхцөлд суухгүй хэмээн орчин тойрноо харуулав.

Цаашилбал, 2019 онд МОХ-ны Ерөнхийлөгчөөр Г.Сүхбат ажиллаж байхдаа МОХ-ны ТУЗ-ын даргын нэрийг шилжүүлэн авах гэж хөөцөлдөж байгаад орхисон юм билээ. Ингээд над дээр нэр шилжээгүй ирсэн. Бид холбогдох журмын дагуу Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэл рүү бичиг баримтаа бүртгүүлсэн. Гэвч ТУЗ-ийн даргын нэрийг шилжүүлэн авахын тулд МОХ-ны ТУЗ-ын дарга Н.Удаанжаргал болон бусад таван гишүүний /Ж.Батсайхан, Б.Насанжаргал, Б.Дайвий, Б.Хашбат, Б.Эрдэнэчимэг/ гарын үсэг шаардлагатай болсон. Харамсалтай нь, бүгд нэр дор цугладаггүй учир одоог хүртэл шилжүүлэн аваагүй байна. Түүнчлэн нэрээ шилжүүлэн авах хуулийн хугацаандаа “экс” ерөнхийлөгч Г.Сүхбат очоогүй бөгөөд торгууль нь 200-500 мянга төгрөг болж бидэнд үлдсэн гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.125

МОХ үеийн үед хулгайч нарын гар хөл шадар туслагч нар нь бсан.энэ бол үнэн.банкны дансаар орсон мөнгөө тайлбарлах хэрэгтэй

Зочин
1 жилийн өмнө
60.60.11.44

МОХ ер нь ямар хэрэгтэйм бэ. Ер нь ингэж том бүтэц болгоод байр сав-р хангаад бүхэл бүтэн том байгууллага болгох шаардлага бхгүйээ. Ер нь юм нүсэр байх тусмаа хөрөнгө мөнгө зарцуулагдаж эрх мэдэл дагалдана.

Зочин
1 жилийн өмнө
203.217.139.240

МОХ-ны одоогийн дарга Г.Анударь ШУТИС-д Оюутны соёл үйлчилгээний албанд мэргэжилтнээр ажилладаг. Уг нь их зарчимч, хариуцлагатай, зөв хүүхэд шиг л харагддаг. Хутгалдсан юм байхгүй байх аа.

DR. PRADHAN
1 жилийн өмнө
197.211.53.60

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.