СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жагсаалыг улс төржүүлэхийн тулд МОХ-ны ерөнхийлөгч Г.Анударийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
1 жилийн өмнө

Нүүрсчдийн нэрсийг зарлахыг шаардсан жагсаал үргэлжилсээр байгаа. "Чин сэтгэлээрээ жагсаж байгаа залуусын хажуугаар жагсаалыг улс төржүүлэх гэсэн, нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн оролдлого байсаар байна. Тухайлбал, Монголын оюутны холбооны хуучин удирдлагуудын хамаарал бүхий этгээдийн дансанд их хэмжээний мөнгө шилжүүлснийг хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж байна" хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдэгдсэн билээ. 

Тодруулбал, "Монголын оюутны холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Ганхуяг, Х.Батсайхан, С.Энхтүвшин нар жагсаалыг улс төржүүлэх гэж оролдсон. Б.Ганхуяг захирал болохдоо тэдгээр хүмүүсийг "Эрдэнэс Тавантолгой"-д авчирсан. Саяны жагсаалаар тэдний хамаарал бүхий хүмүүсийн дансаар их хэмжээний мөнгө орж ирсэн асуудлыг шалгаж байна" хэмээн ярьсан байдаг. 

Өдгөө зарим зүйл буюу ямар хүмүүс хуйвалдаж, хэний данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, жагсаал цуглааны утга учрыг алдагдуулах гэж оролдсон нь тодорхой болж эхэллээ. 

Засгийн газраас 2022 оны аравдугаар сарын 26-ны тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийг томилсны дараа тус компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон ЕТГ-ын дарга асан Ө.Шижир нартай уулзжээ. Ингэхдээ “...Байдал эвгүйтлээ. Та бидэн рүү “орох” нь цаг хугацааны л асуудал боллоо. Бэлэн байдалд байх хэрэгтэй байна” гэж ярьсан гэж мэдээлэл цацагдаад эхэллээ.

Үүний дараа Б.Ганхуяг МОХ-ныхоо үе үеийн ерөнхийлөгч, удирдлагад ажиллаж байсан нөхөд болох Н.Удаанжаргал, С.Энхтүвшин, Х.Батсайхан нартай уулзаж хэрхэхээ сайтар ярилцсан байна. Улмаар МОХ-ны одоогийн ерөнхийлөгч Г.Анударийн “Х” банк дахь дансаар өндөр дүнтэй гүйлгээ хийж, “...Оюутан бүрт 500 мянган төгрөг” хэмээн тооцож тараасан гэжээ. Хууль хяналтынхан Б.Ганхуягийг баривчлах үеэр Г.Анударийн дансыг нь “царцааж” гүйлгээнүүдийг баримтжуулаад байгаа талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар ярьсан нь энэ юм байжээ. 

Энэ нь Монголын оюутны холбоонд Б.Ганхуяг нөлөөтэй байсаар байгааг харуулж байгаа юм. Иймд бид тус холбооны эзэмшигч болон ТУЗ-д хэн, хэн байдгийг тодруулахад, дараах мэдээлэл гарч ирсэн нь сонирхолтой. 

Монголын оюутны холбооны эзэмшигчийн мэдээлэл дотор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр алга. Харин түүнтэй хамт нэг өдөр цагдан хоригдсон Хашбатын Батсайханы нэр байна. Хамгийн сонирхолтой нь, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаад гадаад руу оргон зайлсан, Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Удаанжаргал нь тус холбооны ТУЗ-ийн даргаар бүртгүүлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
103.212.117.27

Яаралтай Баттулгыг л хорих нь зөв. Тэгэхгүй бол төр эргүүлэх гэж үзнэ дээ.

Зочин
1 жилийн өмнө
124.158.120.90

Баттулгыг баастай бурхан гэх нь холгүй боддог мояа нарыг тэнгэр ниргээсэй! Эсвэл Баттулгынхаа баасанд живээсэй!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.