СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-12-14

🔴 Ш.Түвдэндорж: Улс төрийн бүх намыг тарааж, шинээр нам байгуулцгаая

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Нүүрсний асуудалд холбогдсон улс төрчдийн нэрсийг зарласны дараа Ардчилсан намаас өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Өнөөдөр тэд дахин хэвлэлд хандаж ҮАБЗ-д хандан, шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Ш.Түвдэндорж дараах байр суурийг илэрхийллээ. 

-МАН-ын эрх баригчид аа, улс төрийн намуудыг тараах асуудлыг авч ярилцаач ээ. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр намуудыг сонгогчдын нэг хувиар бүрдүүлэх өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл 21 мянгаас дээш гишүүнтэй намыг бүртгэх хуулийн үйлчлэл хэрэгжих гэж байна. 2028.01.01-ээс хууль хэрэгжих хугацаа тавьсныг нааш татаач.

Одоо байгаа улс төрийн намуудыг тараагаад, шинэчлэн бүртгээд, цоо шинээр нам байгуулцгаая. Нэг нэгэнтэйгээ барьцалдсан байгаа хулгайч нар хуулийн хамгаалалтаасаа сална. Харин Ардчилсан намын гишүүд анхнаасаа шударга бус зүйлийн төлөө чин сэтгэлээсээ явж байгаа тул дэмжинэ байх гэж найдаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.106

Угаасаа нам хэрэггүй ээ тараа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.