Нүүрсний асуудалд холбогдсон улс төрчдийн нэрсийг зарласны дараа Ардчилсан намаас өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна. Өнөөдөр тэд дахин хэвлэлд хандаж ҮАБЗ-д хандан, шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Ардчилсан намын ХЭГ-ын дарга Б.Ган-Очир:
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танаа, Та 2017-2021 оны хооронд ҮАБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, төрийн нууцад хамааруулахаар шийдвэрлэсэн нүүрстэй холбоотой гэрээний жагсаалт, эх хувь, протокол, тэмдэглэлийг бидэнд өгөөч. Өөрөөр хэлбэл, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт өгөөч. Бид ард түмэнд харуулъя. Мөн 2021 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш байгуулсан бүх гэрээний эх хувиа үзүүлээч.
ҮАБЗ нь УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг. Тиймээс энэ хуулийн шаардлагыг хангах бусад мэдээллийг авахын тулд УИХ-ын дарга бөгөөд ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатарт хандаж байна хэмээв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал:
-ГЕГ, МХЕГ, АТҮТ, "ЭТТ" ХК гэсэн үндсэн дөрвөн байгууллагын удирдлагуудыг хэн томилдог юм бэ? МАН-ын Засгийн газар, Сангийн яам томилдог. Энд ажиллаж эрх мэдлээ хэрэгжүүлж буй хүмүүс л нүүрсний хулгай хийх боломжтой. Тэрнээс биш 2016 оноос хойш гудамжинд байгаа Ардчилсан намын гишүүд яаж тийм том эрх мэдлээр дамжин хэрэгжиж буй нүүрсний сүлжээ рүү орох юм бэ.
Өчигдөр бид Ч.Хүрэлбаатар, С.Батболд, П.Анужин нарыг нэрийг зарласан. Өнөөдөр нэмж, ХНХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нарын нэрийг зарлаж байна. Эдгээр хүмүүсээ зарлаач гэж МАН-ынханд дамжуулж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Бага балайт юманд учир суманд занги гэж нэг юм бий банди минь өгч болох болохгүй юм гэж байдаг юм энэ чинь тусгаар улс хэн дуртайд нь ҮАБЗ.г тайлагнаад лсууж байх уу гуц хэр хэмжээндээ юм шаард