СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-12-13

1072 хувьцаа эзэмшигчдийг төлөөлсөн гэх хүмүүсийн цаад зорилго юу вэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

“Нүүрсний” гэх хэрэгтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал асан Х.Нурлатыг  өчигдөр нэг сар үргэлжлүүлэн хорихоор болсон талаар бид мэдээлсэн. 

Дайны хажуугаар дажин гэгчээр өчигдөр “Эрдэнэт Тавантолгой” ХК-ийн үүдэнд 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн хэдэн хүн цуглаан зохион байгуулсан юм. Тэд өөрсдийгөө 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын нийт иргэдийг төлөөлсөн хэмээж байгаа. Гэтэл эл цуглааныг зохион байгуулсан Ц.Бээжингийн хувийн эрх ашиг хөндөгдсөн учраас ийм арга хэмжээ төлөвлөсөн байх магадлалтай аж.

Тэрбээр 2019 оны нэгдүгээр сараас хойш орон нутаг, олон нийттэй харилцах зөвлөх гэх албан тушаал хашиж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан, сард нэг сая гаруй төгрөгийн цалин авч байжээ. Гэтэл Засгийн газраас эл компанид томилогдсон онцгой бүрэн эрхт төлөөлөгч хөлсөөр ажиллаж буй 80 гаруй хүний гэрээг цуцалсан гэсэн мэдээлэл байна. Сарын орлого нь үгүй болсон хүмүүс дээрх байдлаар шударга ёсны төлөөх жагсаалын хажуугаар өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө цуглаан зохион байгуулсан нь энэ бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
192.82.74.90

Тэгж л таарлаа Хэн Бээжин гэгчийг 2са500к хүний эрх ашгийг төлөөлөх этгээдээр томилсон юм бэ зочин

Зочин
2 жилийн өмнө
202.131.225.242

Ийм луйварчид Эрдэнэс Тавантолгойгоор зөндөө хачиг шиг наалдсан байдаг байх аа

Нацагдорж
2 жилийн өмнө
202.126.88.155

Бүгд нийлээд л хусаж байсан байх

Зочин
2 жилийн өмнө
192.82.91.239

Шантаажилж байгаад сард сая төгрөг.

Зочин
2 жилийн өмнө
66.181.182.30

Ganhuyag hulgaich buh hulsnii troll setguulch tsagdaag ett xk iin munguur hudaldaj avsan jinger shuu

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.