"Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигчд “Өмчдөө эзэн болцгооё" уриатай хэвлэлийн хурал хийлээ. Тус компанийн нийт хувьцааны 15 хувийг эзэмшигч буюу гурван сая Монгол иргэдийн төлөөлөл болж бид энэхүү хэвлэлийн бага хурлаа хийж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарлагч иргэн Ц.Бээжин хэлэв.
Иргэн Ц.Бээжин:
-"Эрдэнэс тавантолгой ХК-иас бид гурван төрлийн шаардлага тавьж байна. Нэгдүгээрт, хувьцаа эзэмшигч иргэд, ТУЗ-өөс бүх шийдвэрийг бичгээр гаргуулан авах эрхтэй болох хуулийн заалтын дагуу 21 оффтейк гэрээг байгуулах зөвшөөрөл олгосон ТУЗ-ийн бичгийг авах хүсэлт гаргаж байна.
Хоёрдугаарт, "1072 хувьцаа эзэмшигчдийн төв" гэх том өрөөг жинхэнэ хувьцаа эзэмшигчид олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн төв болгож өөрчлүүлэх.
Гуравдугаарт, Компанийн тухай хуулинд өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлагын баг хариуцан ажиллаж болно, мөн хувь хүн хариуцан ажиллаж болно гэж заасан байдаг. Хосолмол өмчлөлийн компани учраас өдөр тутмын үйл ажиллагааг удирдах гүйцэтгэх удирдлагын багийг багийн бүтцээр ажиллуулах шийдвэрийг өнөөдөртөө багтаан гаргахыг Засгийн газраас шаардаж байна. Энэ багт ажиллах чадвартай иргэдийг урьж байна. Ингэж байж нүүрсний хулгайг хязгаарлаж чадна.
Дөрөвдүгээрт, Энэ бүх ажлыг зохион байгуулалттай явуулахын тулд 1072 хувьцаа эзэмшигч Гэрэлчулуун, Бээжин, Энхсайхан, П.Шинжээравдан гэсэн сэтгэл нийлсэн, тэмцэж явсан хүмүүс санаачилга гаргаж байна. Бид "Өмчөө хамгаалах иргэдийн санаачилга" хөдөлгөөнийг үүсгэн байгуулснаа зарлаж байна. Эхний ээлжинд олон нийтийг нэгтгэж ажиллана. Ганц "Эрдэнэс тавантолгой ХК-ийн асуудал биш Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Хармагтай, Нарийнсухайт гэх мэт ард нийтийн өмчийг олон нийтийн өмч болгох болно. 30 минутын өмнө "Өмчөө хамгаалах иргэдийн санаачилга" хөдөлгөөнийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд салбар байгуулагдлаа. Иргэд холбогдлоо. Манай хөдөлгөөний байрлах байр нь "1072 хувьцаа эзэмшигчдийн төв" болно. Иргэд ирж манай хөдөлгөөнд нэгдтэл бид энэ компанийн байрнаас явахгүй гэлээ.
Энэхүү мэдээллийн дараа уг хэвлэлийн бага хурал зарлагчид "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн удирдлагуудтай уулзав.
Тус компанийн зүгээс "Бид 1072 хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах гэж Засгийн газрын шийдвэрээр томилогдож ирээд 46 хонож байна. Энэ хугацаанд нүүрсний борлуулалтын нэг ч гэрээ байгуулаагүй. Эрдэнэс Тавантолгой ХК-ийн дүрэм олон нийтэд нээлтэй байгаа, та бүхэн цахим хуудас руу орж үзэх боломжтой" гэв.
Иргэн Ц.Бээжин "Нэг ч гэрээ байгуулаагүй гэж худлаа хэллээ. МҮОНТ-ээр хийсэн хэлэлцүүлэг дээр бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат нүүрс борлуулж байгаа гэж хэлсэн. Мөн 21 гэрээнээс ес нь ил болгож, хамгийн их асуудалтай Хятадуудтай хийсэн гэрээгээ нууцад үлдээсэн байна" гэсэн бол "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн зүгээс "Нууцад авсан бүх гэрээ ил болсон" гэх тайлбарыг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Genco chin bugdin bodi d uridchilaaad zartsan shdee! Ezneesee ochij neh
иии баахан хятадууд женко эзнийгээ өмөөрөөд гараад ирлээ. бээжин шинжи гэнэ үү