Өчигдөр /2022.12.07/ шөнө Улаанбаатарын цагаар 00:12:36 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 29 километрийн зайд 5.5 магнитуд, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 4.9 магнитудын газар хөдлөлт тус тус болсон билээ.
Тэгвэл өнөөдөр өглөө 7.59 цагт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн урд зүгт 22 километрийн зайд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Ташрамд дурдахад, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг.
Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.