СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Урд шөнө манай улсын урд хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өчигдөр шөнө ойр ойрхон газар хөдлөлтийн чичирхийлэл мэдэгдсэн талаар иргэд цахим орчиндоо бичиж байна. 

Энэ талаар Хувилбай сэцэн хааны нэрэмжит Одон орон Геофизикийн хүрээлэнгээс тодруулахад, Улаанбаатарын цагаар 2022 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 00:12:36 цагт Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 29 километрийн зайд 5.5 магнитуд (Өргөрөг, Уртраг: 44.80 109.36), Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд 4.9 магнитудын газар хөдлөлт тус тус болсон гэв.

Та бүхэн урд шөнө болсон хүчтэй газар хөдлөлтийг мэдэрсэн бол ЭНД дарж макро мэдээг бөглөнө үү.

Линкэн дээр дарж ороод газар хөдлөлт болсон хугацаа буюу "2022/12/07” гэж сонгоод, газар хөдлөлт гэсэн хэсгээс "Дорноговь аймгийн Сайхандулаан сумаас зүүн хойд зүгт 29 км-н зайд" гэсэн сонголтыг сонгон бөглөнө үү! 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.