Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арванхоёрдугаар сарын 4-ний жагсаалд оролцож, тайлбар нэхсэн тэмцэгчдийн шаардлагад хариу тайлбар хийлээ.
Тэрбээр "Парламентийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр улс төрийн намуудын төлөөлөлтэй ярилцаж, шийдэлд хүрэх үндэсний хэмжээний зөвшилцөл хийх эрхийг МАН-ын Удирдах зөвлөлөөс надад өглөө" хэмээн мэдэгдэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асууж, хариулт авав.
-Нүүрсний хулгай гээд яриад л байдаг. Хэрэг хэзээ шийдэгдэх вэ?
-Хууль хяналтын байгууллагын удирдлагуудтай би 3-4 хоногийн өмнө уулзсан. Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, С.Зоригийн хэрэг юу болчихов оо гэж би асуусан. Засгийн газар өөрөөс хамаарах асуудлыг 100 хувь хийлээ. Би иргэний хувьд энэ хэргүүдийг нүд цавчилгүй харж байгаа шүү гэдгээ хэлсэн. Хэрэг боогдоод, Прокуророос гараад шүүхэд очих болсон юм байна гэж би ойлгосон.
Засгийн газар шүүхийн байгууллагад нөлөөлж болохгүй. Гэхдээ асуудал хаана байна вэ гэдгийг тодруулж асуусан.
"Хэргүүдийг сунжруулаад байгаа шалтгаан нь юу байна вэ?" гэж би хууль хүчний байгууллагынханаас асуусан. "Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эрх зүйн орчин нөлөөлж байна" гэсэн. Үүнийг шийдчихвэл хэрэг заавал олон замаар явахгүй, шуурхай шийдэгдэх юм байна. "Та бүхний баталсан хуулийн хүрээнд л шийдвэрлэж байгаа" гэдэг. Би Х.Нямбаатар сайдад үүрэг өгч ажлын хэсэг байгуулсан. Ажиллаж байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хэргийг шуурхай шийдвэрлэдэг болох хэрэгтэй.
Сандарч байгаа улсад хандаж хэлэхэд энэ хэрэг шийдэгдэнэ. Ухрахгүй! Та хэдээс айхгүй шүү. Гэмээ хаацайлах гэж энгийн залуусыг битгий турхир гэж хэлье гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Оюун эрдэнээ монголын хөгжилд харийн хүн шиг ханддаг саад тээг учруулдаг шудрага ёсыг хуулийг уландаа гишгэсэн авлтгачид хонгтлчдын үүр уурхай болсон ялзарсан шүүхээсээ салаач дээ тэмцэгчидч гэсэн дээд шүүхийн гадна очиж хэрэг шийддэггүй шийтгэдэггүй улаан цайм луйвхрчдад үйлчилдэг шүүхийг тараахаар тэицэх хэрэгтэй бүх юм шүүхийн энэ асуудлыг мөнгөний нүдээр харж хууль бус шийдвэр гаргаж ял завшуулдагаас л эхтэйш дээ хүмүүсээ
Энэ ч дээ хөөрхий
Нүүрсний хулгайч нарыг илрүүлж эргүүлж төлүүлГанцоо