УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Хойд, урд хоёр хөрштэйгөө дотно байх ёстой гэх байр суурин дээр хатуу байна. Гуравдагч хөрштэйгөө ч эвтэй байх ёстой. Гэвч хүндэтгэлтэй хандах орон зайгаа хязгаартай үлдээх хэрэгтэй. Бензиний үнээ тэдэнтэй ярьдаг болсон. Улс төрийн харилцааны багаж хэрэгсэл нь нефть болоод олон жил болж байна.
Бензиний үнэ хэзээ буух юм бэ, хэзээ ч өсөхгүйгээр буулгаж байгаа юм уу? Та нарыг гадны төр хуурч байна. МАН-ын сайд нарын буянаар уг хуулийн 7.1.2-т "Монгол улсад газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд борлуулахыг хориглоно" гэсэн заалтыг өөрчилж, гадны этгээд манай улсад бүтээгдэхүүнээ борлуулах эрхийг өгөх тухай заажээ. МАН-ын Засгийн газар гадны төртэй нийлж нийт бензин хэрэглэдэг хэрэглэгчдийн эрх ашгийг шийдэх юм байна.
Хоёрдугаарт, Үндэсний бизнес эрхлэгч таван компани онгоцны бензин оруулж ирдэг юм байна. Тэд нартай ярилцсан уу? Тэд нартай ярихаасаа гадны төртэй ярих нь амар байгаа юм уу? ОХУ та нарт тийм хөнгөлөлттэй боломж олгож байгаа юм уу? Өнөөдөр Казахтсан, Киргизстан яг ийм асуудлаар аргаа барчихсан байна.
Гуравдугаарт, ҮАБЗ-өөр энэ асуудлыг хэлэлцүүлсэн үү, дүгнэлт нь хаана байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Босоо сда ямар гачигдах зүйл бгаа биш ченж компануудаас үнэтэй авсан ч амьдрал нь муудах биш.
Оросын колонк оруулж ирэх гэж байгаа бол ёстой зөв шүү!!!!! Хоёр гараа Хоёр хөлөө өргөж дэмжиё!!! Олон жил колонкын эздэд дарлууллаа!! Одоо хангалттай! Колонкын эздийн дарлалаас ард биднийгээ салгаж өгөх ачтан буянтан төрсөн бн!!!
Оросын дарлалд орох нь зөв үү тэгээд