УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж эхэллээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэлцэж буй асуудлаар завсарлага авахыг хүссэний дагуу баасан гаргийн өглөө хүртэл завсарлага өгөв. Тэрбээр завсарлага авах үндэслэлээ "Эдийн засаг болон улс төрийн аль ч талаар нь судлах шаардлага их байна. Иймд Ардчилсан намын бүлэг завсарлага авах хүсэлтэй байна" хэмээн тайлбарлав.
Үүний өмнө энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор өмнө нь УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авч, өнөөдөр завсарлагын хугацаа нь дууссан. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Хуулийн төслүүдийг хэлэлцэх явцад тухай тухайд нь үзэл бодлоо илэрхийлээд явна" гэсэн ч ийнхүү дахин завсарлага авлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уг нь чухал асуудал хэлэлцээд байгаа болтой гэтэл 76 н тал нь сууж байдаг , чуулган хуралдаж байхад Энхтүвшин нь цай уугаад гадуур явж байлаа гэнээ
76 с 43 гишүүний саналын 50 гаран хувийн саналаар асуудал шийдэж байгаа нь шал утгагүй,