СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-11-30

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хоёр хүнийг ажлаас нь чөлөөлж, дөрвөн албан тушаалтныг томилов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 41 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Энэ үеэр, Эдийн засаг хөгжлийн дэд сайд С.Наранцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилж, одоогийн үүрэг гүйцэтгэгч О.Хулан захирлыг Ерөнхий менежерээр томилжээ.

Мөн Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзамыг чөлөөлжээ. Тэрбээр 2020 онд орон нутгийн сонгууль болж өнгөрсний дараа арваннэгдүгээр сард Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдож байсан юм. Засаг даргаар томилогдохын өмнөх дөрвөн жилд аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хууль зөрчиж байгаа, мөн Засгийн газраас гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Засаг дарга нарт хариуцлага тооцож, огцруулна” гэдгээ мэдэгдэж байсан удаатай. Тиймээс өмнө нь Архангай аймгийн Засаг даргыг чөлөөлж байсан бол энэ удаад Г.Батзам чөлөөлөгдлөө.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг, ХХААХҮЯ-ны ТНБД Т.Жамбалцэрэн нарыг жинхэлжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.72.242.177

Ard iregded xeregt zvil 1 ch yrisngvu xar nowshnuud vnnii osolt tsalin mongo ged ard irgediinhe amdrliig bodoxgvi lalruud ymaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.