Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-нд хийсэн санхүүгийн хяналт шалгалтын дүнг Засгийн газраас танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Засгийн газраас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байгаа. Хуулийн дагуу өрсөлдөөний зарчмыг хангаад явж байгаа хувийн хэвшил төрийн ямар нэгэн дарамт шахалтгүй үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Харин Монгол улсад улс төрийн болон хууль хяналтын байгууллагуудаар нөлөөлөл үзүүлэх замаар давуу боломжуудыг өөртөө олж авсан хэд хэдэн тохиолдол гарч ирсэн. Үүний нэг жишээ бол Дарханы төмөрлөгийн үйлдвэр.
2022 оны хаврын Засгийн газрын хуралдаанаар 25 хоногийн хугацаатай санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг байгуулсан байдаг. Тус ажлын хэсэг хяналт шалгалт хийгээд дууссан.
Энэхүү хяналт, шалгалтын нэгдсэн дүнгээр 2014-2021 онд буюу нийт долоон жилийн хугацаанд концессын эрхийг хэрэгжүүлсэн этгээдүүд нь 2 их наяд 620 тэрбум төгрөгийн зөрчил гаргаж, шамшигдуулалтыг бий болгосон талаарх дүгнэлт бодитоор гарч ирсэн. Эдгээр зөрчлийг АТГ-т хянах шалгах ажлыг явагдаж байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс мөнгө гаргуулж, вагон худалдаж аваад "Төмөр замын зураг төслийн институц" гэх компанид өмчлүүлээд буцаж үйлдвэрт түрээсэлж, 55 тэрбум төгрөг гаргаж авсан байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Peee ingej aimar idsen ymuu ymar aimar idej uudag nowshnuud wee mongolchuudin bolomjiig bvvr haasan bainashdeee