Б.Хорлоодой Францийн багаас Европын клубуудын аваргад өрсөлдлөө

Сурталчилгаа
Б.Хорлоодой Францийн багаас Европын клубуудын аваргад өрсөлдлөө

"Мюнхен-1972" олимпын наадмын аварга, Гүржийн жүдо бөхийн нэрт тамирчин Шота Чочишвилиги агсны нэрэмжит жүдо бөхийн Европын клубуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн тэмцээнд 25 орны 143 жүдочид эрэгтэй найм, эмэгтэй 10 Европын жүдо бөхийн клубын нэр дээрээс барилдлаа. Энд зөвхөн Европ тивийн тамирчид бус бусад тивүүдийн шилдэг тамирчид оролцон өрсөлдсөн ба манай улсаас Б.Хорлоодой Францын "ETOILE SPORTIVE BLANC MESNIL" багийн нэр дээр барилдлаа. 

Тэдний баг D хэсгийн эхний тойрогт Португалийн "SPORT LISBOA E BENFICA" багт 3:2 харьцаагаар ялагдан дагах барилдаан хийсэн юм. Б.Хорлоодой энэхүү барилдаанд энэ оны Унгар, Анталягийн их дуулгуудын аварга Унгарын П.Рекад нэмэлт цагт ялагдсан байна. Дагах барилдаанд Б.Хорлоодойгийн баг Францийн "BLANC MESNIL SPORT JUDO" багийг 5:0 харьцаагаар ялж улмаар Испанийн "Valencia Club de Judo" багийг мөн 4:1 харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Испанийн багтай хийсэн барилдаанд Б.Хорлоодой 2021 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Испанийн П.Б.Анаг ялж багаа ялалтад хүргэсэн байдаг. Испанийн "Valencia Club de Judo" багийн -57кг жинд олимпын хүрэл, дэлхийн хошой аварга Украины Д.Билодид багтсан байлаа. 

Хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Хорлоодойгийн "ETOILE SPORTIVE BLANC MESNIL" баг дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Францын Г.М.Эва бүрэлдэхүүнд нь багтсан PARIS SAINT-GERMAIN JUDO багт ялагдан шагналт тавдугаар байрт шалгарлаа. 

Мөн энэхүү тэмцээнд олимпын мөнгөн медальт Сайед Моллай аварга Сербийн "RED STAR" клубын багт орон барилдсан байна. Түүний баг мөнгөн медаль хүртсэн байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0