Манай сайтад “Бүгд найрамдах Латви улсын иргэн Подлесный Игорь нь манай улсад барилгын материал, гадаад худалдааны “АБА плюс” хэмээх компани байгуулж, ОХУ, Турк, Эстони, АНЭУ-аас эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө шилжүүлэн авч, арилжааны банкуудад байршуулж, зүсийг нь хувирган угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгуулж байгаа талаар ын 2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд мэдээлсэн.
Энэхүү хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Баярхүү хянаж үзээд, 2021 оны нэгдүгээр сарын 27-нд хэргийг хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ.
Чингэхдээ, “Мөрдөн шалгах явцад “Аба плюс” ХХК-ийн арилжааны банкан дахь дансуудад шилжиж орсон их хэмжээний валют нь гэмт хэргийн замаар олсон үйл баримт, мөн тус компанийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан үйл баримтууд тус тус нотлогдоогүй тул хэргийг хаан шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингээд үнэн зөв мэдээлэл гаргаж байвал уншигчдын итгэл ихэснэ. Та бүхний ажилд амжилт хүсье.