СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2020-04-13

Латви улсын иргэнийг Монголд мөнгө угаасан хэрэгт шалгаж эхэллээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Г.РАВЖАА

Манай улсад мөнгө угаасан байж болзошгүй хүмүүсийг цагдаагийн байгууллагынхан илрүүлсээр байна. ОХУ-ын иргэн А.В.Самохин Киприйн хөрөнгө оруулалттай “Валестия” гэх компани манай улсад байгуулан маш их хэмжээний мөнгө угаасан хэрэгт шалгуулж буй талаар бид энэ сарын 2-ны дугаартаа мэдээлсэн билээ. Тэрбээр 2015-2019 онд оффшор бүсээр дамжуулан 54 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хүлээн авч, шилжүүлэн 13 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн нь шалгалтын явцад тодорхой болж, манай улсаас гарахыг нь хориглон шалгаж буй юм.

Тэгвэл мөнгө угаасан байж болзошгүй гадаадын өөр нэг иргэнийг шалгаж эхэлсэн нь Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Подлеснижс Игорс (Podlesnijs Igors) аж. Тэрбээр манай улсад барилгын материал, гадаад худалдааны . Хууль бус мөнгөний эх үүсвэр нь биткойнтой холбоотой байх магадлалтай бөгөөд хэд хэдэн улсаар дамжуулан гарал үүслийг нь өөрчлөх явцдаа манай цагдаагийнхны хараанд өртсөн гэнэ.

Түүний Монголд төвлөрүүлсэн мөнгийг нь хууль хяналтын байгууллагынхны шийдвэрээр банкуудад царцаачихаад байгааг эх сурвалжууд мэдээллээ. Банкны нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтнуудын өгүүлж буйгаар АБА компанийн данс дахь 10 орчим тэрбум төгрөгийг нь одоогоор царцаасан гэнэ. Гэвч уг мөнгийг манай банкуудаас гаргуулан авахын тулд гадаадын иргэд нөлөөлөхийг оролдож байгаа гэсэн мэдээлэл ч бидэнд ирсэн юм.

ОХУ болон Латви улсын иргэд хоорондоо холбоотой, гадаадын гэмт бүлэглэлийн хууль бусаар олж авсан орлогыг Монголд угаах ажиллагааг зохион байгуулж байсан юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй. Үүнийг хууль сахиулагчид нарийвчлан шалгах биз ээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.