СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-11-16

Н.Лхагвадорж: Хүн амыг эрүүл хүнсээр хангах хөдөлгөөнд Сэлэнгэ аймаг манлайлан оролцоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан эхлүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөж буй.

Нийслэлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг хамгийн ихээр бэлтгэн нийлүүлж, мах, сүү, үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг голлон хангаж буй стратегийн ач холбогдол бүхий бүс нутаг болох Төв, Булган, Сэлэнгэ аймгийн Засаг дарга нар тус арга хэмжээнд оролцож, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар саналаа илэрхийлсэн.

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж:

-Хүнсний ногоо, үр тариа, мах, сүү зэрэг бүтээгдэхүүн нийлүүлэгч аймгийн хувьд хүн амыг эрүүл, аюулгүй, сайн чанарын хүнсээр хангах үүднээс энэхүү хөдөлгөөнд манлайлан оролцоно. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хүнсний ногоо, үр тариа, мах, сүүний нэлээд хувийг Сэлэнгэ аймаг нийлүүлдэг. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах зоорь, байгууламж, сав баглаа боодол нийлүүлэх зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бие биенээ дэмжин ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, компаниудад уриалж байна гэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам,  НЗДТГ, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөл 1200 гаруй зочин, төлөөлөгч оролцсон юм. Түүнчлэн энэ арга хэмжээний үеэр хөдөө аж ахуйн чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгч, хүнс үйлдвэрлэгч үндэсний компаниуд бүтээгдэхүүнийхээ дээжээс олон нийтэд танилцуулсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.