Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.11.09/ өнөөдөр болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Энэ үеэр шинээр байгуулагдсан яамыг хаана байрлуулах тухай асуудал хөндөгджээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Эдийн засгийн хөгжлийн яам шинээр байгуулагдсан. Засгийн газрын 11 дүгээр байр буюу хуучнаар Худалдааны яам байсан, одоогийнхоор Ялалтын талбайн зүүн талд байрлах өндөр яамны 1-6 давхарт ажиллуулахаар боллоо. Тэнд ажиллаж байгаа төрийн байгууллагуудыг зөрүүлж ажлын байраар хангах даалгаврыг Засгийн газарт өгсөн. Ажил энэ долоо хоногоос эхэлсэн гэх мэдээллийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.