Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуульд өнөөдөр хий алдаж, олон хүний бие муудаж эмнэлэгт хүргэгдсэн осол гарсан.
Хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дархан-Уул аймаг, Дархан сумын сургуулийн А байранд газ алдсан юм шиг байна" гэсэн мэдээллийг өнөөдөр 11:05-д авч, шалгалтын ажиллагааг явууллаа.
Шалгалтаар тус сургуулийн 12 дугаар ангийн сурагч эрэгтэй “С, эмэгтэй “Э” нар нь БНХАУ-д үйлдвэрлэсэн байж болзошгүй хаяг шошготой харуул хамгаалалтын зориулалт бүхий нулимс асгаруулагч гэх цацлага их завсарлагааны үеэр 1 дүгээр давхрын цайны газрын коридорт нэг удаа цацсан байдал тогтоогдсон. Энэ үйлдэл камерын бичлэгт үлдсэн бөгөөд хүүхдүүд өөрсдөө эд мөрийн баримтыг хогийн саванд хаяснаа зааж өгсөн" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.