СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2022-10-31

Боловсролын зээлийн сангийн мөнгийг 93 тэрбум болгон нэмжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Боловсролын зээлийн санг үе үеийн эрхтэн дархтан, өндөр албан тушаалтнууд өөрийн үр хүүхэд, хамаатан саднаа гадаадад сургах гишгүүр болгон ашиглаж ирсэн ба тэд нь дэлхийн нэртэй сургуульд сурсан нэр зүүж эх орондоо ирэнгүүтээ эцэг, эхийн албан тушаалын дэмжлэг болон дипломоороо түрий барин төрийн яам, байгууллагуудад өндөр албан тушаалд тавигддаг уламжлал нэгэнт тогтоод байгаа талаар бид "Факт чек сурвалжилга"-аар дэлгэн харуулсан билээ. 

Албан тушаалтны хүүхдүүд сурч байгаа, тэдэнд журам зөрчин зээл олгосон, дахин дахин зээл авсан, зээлийн санд тэрбумын өртэй мөртлөө дахин зээл авсан зэрэг зөрчлүүдийн талаар мэдээлсэн. Гэтэл Монгол улсын Засгийн газрын 2023 оны төсвийн төсөлд Боловсролын зээлийн санд 93 тэрбум төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 14 тэрбумаар нэмэгдсэн талаар "Нээлттэй нийгэм форум"-ын дэргэдэх Төсвийн зөвлөлөөс тогтоожээ. 

93 тэрбум төгрөгийг дотор нь задалбал, Ерөнхийлөгчийн тэтгэлэгт 24, бүтэн, хагас өнчин хүүхдийн тэтгэлэгт 18, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт 10, гадаадад суралцагчдын зээлд 10 тэрбум төгрөг тус тус тусгажээ. Мөн, орон нутгаас суралцаж байгаа оюутны замын зардалд нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 

Боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил тод бус, эрх мэдэл, албан тушаалтнуудын үр хүүхдийг тэтгэдэг газар болоод байгаа энэ үед тус сангийн захиран зарцуулах мөнгийг ингэж нэмсэн нь шударга ёсонд нийцэх үү.

Иймд тус сангаас өмнө нь зээл авсан суралцагчдын мэдээллийг ил тод болгох, эсвэл Удирдах зөвлөл журмаа чанд мөрдөх цаг нь болжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.