Боловсролын зээлийн санг үе үеийн эрхтэн дархтан, өндөр албан тушаалтнууд өөрийн үр хүүхэд, хамаатан саднаа гадаадад сургах гишгүүр болгон ашиглаж ирсэн ба тэд нь дэлхийн нэртэй сургуульд сурсан нэр зүүж эх орондоо ирэнгүүтээ эцэг, эхийн албан тушаалын дэмжлэг болон дипломоороо түрий барин төрийн яам, байгууллагуудад өндөр албан тушаалд тавигддаг уламжлал нэгэнт тогтоод байна.
Сургалтын тэтгэлгийг сонгон шалгаруулах журмыг үл хэрэгсэн, тэргүүлэх бус чиглэлээр чанартай чанаргүй сурч байгаа энэхүү байдлыг таслан зогсоох, Боловсролын зээлийн санг татан буулгах, эсвэл журмаа чанд мөрдөхийг шахаж шаардах цаг нь нэгэнт болжээ.
Монгол улсад шаардлагатай байгаа тэргүүлэх чиглэлийн жагсаалтад боловсрол, соёл урлаг, биологи, хүрээлэн буй орчин, мэдээлэл харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл боловсруулалт, архитектур, хөдөө аж ахуй, ойн аж ахуй, мал эмнэл зүй, эрүүл мэнд зэрэг чиглэлүүд багтдаг.
Гэтэл энэ жилийн тэтгэлэг хүртэгч 31 суралцагч нь дээрх жагсаалтад багтаагүй төрийн удирдлага, нийтийн удирдлага, хөгжил практик судлалын төрийн удирдлага, эдийн засаг, банк санхүү, криномологи, төслийн удирдлага, олон улсын харилцаа, олон улсын бизнесийн чиглэл буюу нөгөө л Монголд илүүдэлтэй гэх мэргэжлүүдээр голчлон суралцахаар шалгарсанаас 16 нь тэргүүлэх бус мэргэжлээр гадаадад суралцуулахаар сонгосон нь ашиг сонирхлын зөрчилтэй, журмаа илт зөрчсөн үйлдэл болжээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ оны долдугаар сарын 5-нд тушаал гарган Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт шалгарсан 31 иргэний санхүүжилтийг шийдвэрлэхийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Дээрх 31 нэрийг ажлын хэсгээс гарган өгсөн.
Харамсалтай нь ажлын хэсгийн бүрэлдэхүүн тэтгэлэг олгох журмыг уландаа гишгэжээ.
Тухайлбал, Финляндын Хельсинкийн их сургуульд 32 мянган еврогийн тэтгэлгээр боловсролын өөрчлөлт мэргэшлээр суралцах Гончигдорж овогтой Ариунхишиг, Оксфордын их сургуульд боловсролын судалгаа чиглэлээр 29 мянга 940 фунтээр суралцах Ариунсан овогтой Гантуяа, мөн Оксфордын их сургуульд 29 мянга 940 фунтээр суралцах Байгаль орчны өөрчлөлт мэргэжил эзэмших Ялалт овогтой Баярсүрэн нар нь өмнө нь магистрын түвшинд сурсан боловч, дахин сурахаар, бүүр тэтгэлэг авахаар шалгарчээ.
Энэ нь Монгол улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн журмын 6.3-д заасан “Хоёр дахь удаагаа мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа суралцагчид хамаарахгүй” гэсэн заалтыг шууд зөрчжээ.
2022 оны аравдугаар сарын 13-ны өдрийн Монголбанкны ханшаар 32 мянган евро нь 103 сая төгрөг, 30 мянган фунт нь 110 сая төгрөг болж байна.
Энэ бүхний цаана, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж, Татвар болон Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нар албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүүхдээ журам зөрчин Боловсролын сангийн тэтгэлгээр суралцуулахаар зүтгүүлжээ гэдэг нь тодорхой харагдаж байна.
Р.Гончигдорж, Б.Ариунсан нар хүүхдээ тэргүүлэх бус чиглэлээр сургаж байгаа, Р.Гончигдорж овогтой Г.Ариунхишиг нь хэлний оноогүй буюу шаардлага хангаагүй зэрэг маш олон зөрчил бий.
Боловсролын зээлийн сангийн журмыг зөрчиж тэтгэлэг олгосон зөрчил үүгээр дуусахгүй.
Цаашилбал, АНУ-ын Камберидж их сургуульд тэргүүлэх бус чиглэл буюу криномологи чиглэлээр суралцахаар шалгарсан Халиун овогтой Цэлмүүн 686 сая төгрөг, АНУ-ын Илнойсын их сургуульд суралцахаар шалгарсан Энхбаярын Цацрал Боловсролын зээлийн санд 512 сая төгрөгийн зээлийн өртэй байна.
Бакалаврын түвшинд Боловсролын зээлийн сангаар суралцаж төгссөн, зээлээ төлөөгүй мөртлөө дахин тэтгэлэг авахаар суралцахаар шалгарсан нь шударга ёсонд нийцнэ гэж үү.
Өөрөөр хэлбэл, 2022 оны 10 сарын 12-ны Монголбанкны ханшаар тооцоход хоёрхон хүнд 1.1 тэрбум төгрөг хууль бусаар өмнө нь олгочихоод, дахиад тэтгэлэг олгочихжээ. Энэ хүмүүс энэхүү тэтгэлгийг буцааж төлөхгүй гэж бодохоор ёстой л татвар төлөгчдийн мөнгө уйлахгүй гэгч болжээ.
Үргэлжлэл бий...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
МАН бузрууд
Хүнийг худлаа ингэж ярьж болохгүй шүү Сайн судалгаа шинжилгээ хийж ярих хэрэгтэй
Няцаах баримт байна уу
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ариунсан чинь ганц хүүтэй биз дээ
Зээлийн сангийн захирал байсан Ариунболд маш их авилгал авдаг. Одоо БМИҮЗ байгаа, дотоодын зээлийг яаж ямар сургуульд олгосныг нь ярих хүн гарах байхаа