СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхийлөгч Владимир Путин Украины дөрвөн мужид дайны байдал зарлажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсад нэгтгэсэн Украины Херсон, Донецк, Луганск, Запорожье зэрэг дөрвөн бүс нутагт өнөөдрөөс /2022.10.20/ эхлэн дайны байдал тогтоожээ.

Ийнхүү цэргийн онц байдал зарласан нь Орост нэгтгэсэн мужуудын оршин суугчдын амьдрал эргээд хэвийн байдалдаа орж байгаа гэх Кремлийн байр суурьтай эрс зөрчилдөж байна. Бодит байдал дээр, өмнөд хэсгийн Херсон хотыг цэргийн удирдагчид захирах болсон бөгөөд иргэдийг олноор нь нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа юм. 

Харин Москвагийн зүгээс дайны байдал зарласнаар, эдгээр бүс нутагт иргэний хамгаалалтын хүчийг бий болгож, хөл хорио тогтоон, иргэдийн орж, гарах, олноороо цугларах эрхийг хязгаарлан, хатуу цензур хэрэгжүүлж, хууль сахиулах байгууллагын эрх мэдлийг улам өргөжүүлэх боломжтой болж байна. юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Путин энэхүү арга хэмжээгээрээ дамжуулан "Украины хүн амыг Оросын буурай хөгжилтэй бүс нутаг руу олноор нь шилжүүлж, эзлэгдсэн нутаг дэвсгэр дэх угсаатны бүрэлдэхүүнийг өөрчлөхөд бэлтгэж байгаа" гэж Украины Үндэсний аюулгүй байдал, батлан ​​хамгаалах зөвлөлийн Нарийн бичгийн дарга Алексей Данилов мэдэгджээ.

Үүний хүрээнд, дайныг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцсон иргэдийг илүү хатуу шийтгэж, Кремлийн албан ёсны байр сууриас зөрүүтэй мэдээлэл тараасан хүмүүст хорих ял оноож болзошгүй юм. Түүнчлэн, Украинтай ойролцоо оршдог бүс нутагт илүү хатуу хязгаарлалт тогтоох ба хил орчмын эрх баригчид оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж, хөдөлгөөнийг нь хориглох эрхтэй болох аж.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ьөьө
2 жилийн өмнө
202.126.90.89

монголд ирж байгах шээснүүдээ эргүлжн тат

Зочин
2 жилийн өмнө
192.82.83.188

Зөв дөө! Ингэж л байж том хүчний түрэлтийг тогтоон барьж дийлнэ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.