СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Херсон мужаас 60 мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлнэ гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Украины өмнөд хэсгийн Херсон мужаас хэдэн арван мянган энгийн иргэн болон Москвагаас томилогдсон албан тушаалтнуудыг нүүлгэн шилжүүлж байгаа гэж орон нутгийн удирдагч Владимир Сальдо мэдэгджээ.

Түүний хэлснээр, 50-60 мянган энгийн иргэнийг "зохион байгуулалттайгаар, аажмаар нүүлгэн шилжүүлэх" бөгөөд ОХУ-аас томилсон бүх яам, хэлтсийн ажилтнууд Днепр мөрнийг гатлах аж.

Украины зэвсэгт хүчнийхэн Херсон хотын орон сууцны хорооллуудыг бөмбөгдөх тул оршин суугчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахыг уриалсан мессежийг тус хотын иргэд өнгөрөгч мягмар гаргийн орой хүлээж авсан байна. Харин Украины эрх баригчид ард иргэдийг Оросын энэхүү арга хэмжээг үл тоомсорлохыг уриалсан бөгөөд үнэхээр олон тооны хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлжээ.

Херсон хотын нэгэн оршин суугч Украины цэргүүд тус хотыг чөлөөлөх хүртэл хаашаа ч явахгүй бөгөөд "Хүмүүс айж сандраагүйгээс гадна хэн ч нүүлгэн шилжүүлэлтэд хамрагдахыг хүсэхгүй байгаа" гэж "ВВС" агентлагт ярьсан байна.

Тэгвэл Херсон мужийн Украины талын захирагч Түрэмгийлэгч улс эзэлсэн нутаг дэвсгэрээсээ энгийн иргэдийг шилжүүлж, албадан гаргах нь дайны гэмт хэрэгт тооцогддог юм. 

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.21.108.199

Тайван болохоор буцаад л ирнэ, гол нь аюулгүй амьд үлдэх,укрианчууд угаасаа орос үндэстнүүдийг хайрлахгүй байх,

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.