СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-20

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд гарын үсэг зурав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Өнгөрсөн есдүгээр сард Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах саналыг аймгийн ИТХ-ын 56,4 хувийн саналаар дэмжсэн. 

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах захирамж гаргажээ. Засаг дарга асан М.Батжаргалыг Ашигт малтмалын тухай хууль зөрчиж, хууль бус захирамж гарган “Нобле Энержи” ХХК-д ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг олгосон хэмээн үзсэн байдаг.

Мөн газрын хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж, хууль бусаар дуудлага худалдаа зохион байгуулсан, холбогдох материалаа дутуу бүрдүүлсэн нэг аж ахуй нэгжид давуу байдал олгож, улмаар хууль бус зөвшөөрөл олгосон, төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн зэрэг хэд хэдэн үндэслэлээр ийнхүү огцорсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.