Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаанаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах саналыг аймгийн ИТХ-ын 56,4 хувийн саналаар дэмжжээ.
Архангай аймгийн ИТХ-ын ээлжит 8-р хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэх байсан ба хурлын өмнө нэмэлтээр АН-ын хэсэг төлөөлөгчид аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах саналыг хуралдаанд оруулжээ. Энэхүү саналыг нэгдүгээр асуудал болгон хэлэлцэж, аймгийн ИТХ-ын 56,4 хувийн саналаар дэмжиж, огцруулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон байна.
Хуралдааны дараагийн хэлэлцэх асуудлууд нь Нутгийн өөрөө удирдах байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг тэмдэгдэн өнгөрүүлэх тухай, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Архангай аймгийн хөгжлийн 2023 оны жилийн төлөвлөгөө батлах тухай гэсэн асуудлууд багтаж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.